Дараахь төрлийн үндсэн нэмэлт үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.
Үйлчилгээний нэрсийг сонгож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Утсаар ярьж байх үед өөр хэн нэгэн хүнээс дуудлага орж ирэх тохиолдолд ярилцаж байсан хүнээ түр хүлээлгэж, давхардан орж ирсэн дуудлагыг хүлээн авсны дараагаар өмнө ярилцаж байсан хүнтэй эргэж холбогдох боломжийг энэ үйлчилгээ танд олгоно.
Жишээ:
- А хэрэглэгч B хэрэглэгчтэй холбогдсон байна гэж бодъё;
- С хэрэглэгч А хэрэглэгч рүү залгахад А хэрэглэгчид давхар дуудлага ирнэ;
- А хэрэглэгч ногоон буюу залгах товчлуурыг дарснаар С хэрэглэгчтэй холбогдож B хэрэглэгч хүлээх горимд шилжинэ;
- А хэрэглэгч ногоон буюу залгах товчлуурыг дарснаар В болон С хэрэглэгчтэй шилжин ярих боломжтой.
Ашиглах заавар:
- Идэвхжүүлэх: *74 + “ногоон товч”;
- Цуцлах: *740 + “ногоон товч”.
Үнэ тариф:
Хэн нэгэнтэй ярилцаж байх үедээ өөр хүний дугаарт залгаж, дуудлагыг дамжуулах боломжийг энэ үйлчилгээ танд олгоно.
Жишээ:
-
А хэрэглэгч B хэрэглэгчтэй холбогдсон байна гэж бодъё;
-
А хэрэглэгч ярьж байх үедээ С хэрэглэгчийн дугаар руу давхар залгана;
-
С хэрэглэгчийн утас дуудаж эхлэхэд болон холбогдсоны дараа "Улаан" буюу салгах товчлуурыг дарна;
-
А хэрэглэгч салгагдсанаар В болон С хэрэглэгч холбогдоно.
Ашиглах заавар:
Үнэ тариф:
Гар утаснаасаа нэгэн зэрэг 2-15 хүнтэй холбогдож телефон хурал хийнэ. Байгууллагын хэрэглэгчид, найз нөхдийн хооронд хэлэлцүүлэг, хурал зөвлөгөөн хийхэд энэ үйлчилгээ илүү тохиромжтой.
Жишээ:
- А хэрэглэгч B хэрэглэгчтэй холбогдсон байна гэж бодъё;
- А хэрэглэгч ярьж байх үедээ зааварт зааварт заасны дагуу *60 + С хэрэглэгчийн дугаарыг оруулаад "ногоон" буюу залгах товчлуурыг дарна;
- Ингэснээр А болон В,С хэрэглэгч зэрэг холбогдоно;
- Мөн адил D болон бусад хэрэглэгчдийг нэмж болно;
- А хэрэглэгч *600+С хэрэглэгчийн дугаарыг оруулан "ногоон" товчлуурыг дарснаар С хэрэглэгч хурлаас гарах болно.
Ашиглах заавар:
- Гишүүн нэмэх: *60 + нэмэх гишүүний дугаар + ногоон товчлуур;
- Гишүүн хасах: *600 + хасах гишүүний дугаар + ногоон товчлуур.
Үнэ тариф:

Утсаа унтраасан, асаалттай боловч хариулах боломжгүй, завгүй төлөв байдалд байсан зэрэг тохиолдлыг харгалзан өөрийн утас уруу залгасан дуудлагыг өөр дугаар уруу шууд шилжүүлэх боломжийг энэ үйлчилгээ танд олгоно.
Жишээ:
- А хэрэглэгч B хэрэглэгч рүү шилжүүлэх үйлчилгээг идэвхжүүлсэн;
- А хэрэглэгч рүү C хэрэглэгч залгахад B хэрэглэгч рүү холбогдоно.
Ашиглах заавар:
- Идэвхжүүлэх: *72 + шилжүүлэх утасны дугаар+“ногоон товч”;
- Цуцлах: *720 + “ногоон товч”.
Үнэ тариф:
Хэн нэгэнтэй утсаар ярьж байх буюу утас завгүй байх үед өөр хэрэглэгч тань уруу залгахад ирсэн дуудлагыг өөр дугаар уруу шилжүүлэх боломжийг энэ үйлчилгээ танд олгоно.
Жишээ:
- А хэрэглэгч B хэрэглэгч рүү шилжүүлэх үйлчилгээг "завгүй үед" нөхцөлөөр идэвхжүүлсэн;
- С хэрэглэгчийг А хэрэглэгч рүү залгах үед А хэрэглэгч D хэрэглэгчтэй ярьж байна гэж үзье;
- Ийм нөхцөлд С хэрэглэгч В хэрэглэгч рүү холбогдох болно.
Ашиглах заавар:
- Идэвхжүүлэх: *90 + шилжүүлэх утасны дугаар+“ногоон товч”;
- Цуцлах: *900 + “ногоон товч”.
Үнэ тариф:
Хэн нэгний дуудлагад хариу өгөөгүй, эсвэл хариу өгөх боломжгүй үед ирсэн дуудлагыг өөр дугаар уруу шилжүүлэх боломжийг энэ үйлчилгээ танд олгоно.
Жишээ:
- А хэрэглэгч B хэрэглэгч рүү шилжүүлэх үйлчилгээг "хариу өгөхгүй үед" нөхцөлөөр идэвхжүүлсэн;
- С хэрэглэгч А хэрэглэгч рүү залгахад А хэрэглэгчийн утас дуудаж эхэлнэ. А хэрэглэгч С хэрэглэгчтэй холбогдож ярих боломжтой;
- Хэрэв А хэрэглэгч утсаа авалгүй удаан дуудуулбал С хэрэглэгч В хэрэглэгч рүү холбогдох болно.
Ашиглах заавар:
- Идэвхжүүлэх: *92 + шилжүүлэх утасны дугаар+“ногоон товч”;
- Цуцлах: *920 + “ногоон товч”.
Үнэ тариф:
Таны утас хариу өгөхгүй, холбогдох боломжгүй болон завгүй байх нөхцөлд дуудлагыг шилжүүлэх үйлчилгээ. Энэхүү үйлчилгээ нь завгүй болон хариу өгөөгүй үед дуудлага шилжүүлэх үйлчилгээний нийлбэр үйлчилгээ юм.
Жишээ:
-
А хэрэглэгч B хэрэглэгч рүү шилжүүлэх үйлчилгээг "хариу өгөхгүй үед" нөхцөлөөр идэвхжүүлсэн;
-
С хэрэглэгч А хэрэглэгч рүү залгахад А хэрэглэгчийн утас холбогдох боломжтой байвал дуудаж эхэлнэ. А хэрэглэгч С хэрэглэгчтэй холбогдож ярих боломжтой;
-
А хэрэглэгч утсаа авалгүй удаан дуудуулбал С хэрэглэгч В хэрэглэгч рүү холбогдох болно;
-
Мөн А хэрэглэгчийн утас унтарсан, холбогдох боломжгүй болон завгүй үед С хэрэглэгч В хэрэглэгчтэй холбогдох болно.
Ашиглах заавар:
Үнэ тариф:
Гар утаснаасаа гадагш залгах үйлчилгээг түр зуур хаах ба зөвхөн гаднаас дуудлага хүлээн авах боломжийг бий болгоход энэ үйлчилгээ танд тусална.
Жишээ:
-
А хэрэглэгч тус үйлчилгээг идэвхжүүлсэн;
-
Ингэснээр А хэрэглэгчийн утаснаас гадагш ямар ч дуудлага хийгдэх боломжгүй болно;
-
Зөвхөн тус үйлчилгээг цуцалснаар ярих боломжтой.
Ашиглах заавар:
Үнэ тариф:
Ирсэн дуудлагын утасны дугаарыг дэлгэц дээр харах боломжийг танд олгоно.
Жишээ:
- А хэрэглэгч рүү В хэрэглэгч залгана;
- А хэрэглэгчийн утсанд В хэрэглэгчийн дугаар харагдах болно Байнга идэвхитэй.
Үнэ тариф:
Та харилцахыг хүссэн хүмүүсийнхээ утасны дугааруудыг бүртгүүлээд, зөвхөн тэдгээр хүмүүсээс дуудлага хүлээн авахыг хүсэж байвал энэ үйлчилгээ танд тусална.
Жишээ:
- А хэрэглэгч В хэрэглэгчийн дугаарыг бүртгэлд оруулсан;
- С хэрэглэгч А хэрэглэгч рүү залгахад холбогдох боломжгүй;
- А хэрэглэгч зөвхөн В хэрэглэгчээс дуудлага авах болно;
- А хэрэглэгч олон дугаарыг бүртгэх боломжтой.
Ашиглах заавар:
- Дугаар бүртгүүлэх: *51+”утасны дугаар”+“ногоон товч”;
- Дугаар хасах: *510+”утасны дугаар”+“ногоон товч”;
- Бүх дугаарыг хасах: *51099+”ногоон товч”;
- Идэвхжүүлэх: *52+“ногоон товч”;
- Цуцлах: *520 + “ногоон товч”.
Үнэ тариф:
Дуудлага хийхийн өмнө заавал нууц дугаар оруулах үйлчилгээ юм. Уг үйлчилгээг ашигласнаар таны утсыг бусад хүн ашиглахаас бүрэн хамгаалах болно.
Жишээ:
- А хэрэглэгч тус үйлчилгээг идэвхжүүлсэн;
- Ингэснээр А хэрэглэгчийн утаснаас өөр ямар ч хэрэглэгч нууц дугаарыг нь мэдэхгүй нөхцөлд гадагш залгах боломжгүй болно;
Ашиглах заавар:
- Нууц код хийх, солих: *81+зааврын дагуу нууц дугаараа хийх болон солино;
- Идэвхжүүлэх: *82+“ногоон товч”;
- Цуцлах: *820 + “ногоон товч”.
Үнэ тариф:
Таны утас уруу ирэх дуудлага бүрээс таны нууц дугаарыг нэхэх үйлчилгээ юм. Та өөрийн дотны болон дуудлага хүлээн авахыг хүссэн хүмүүстэйгээ өөрийн нууц дугаарыг өгснөөр танихгүй болон бусад авахыг хүсэхгүй дугаараас хамгаалагдах болно. Мөн та хүн бүрт өөр өөр нууц дугаар өгөх боломжтой.
Жишээ:
- А хэрэглэгч нууц код хийсэн гэж үзье;
- B хэрэглэгч А хэрэглэгч рүү залгахад нууц кодыг В хэрэглэгчээс асуух болно;
- В хэрэглэгч нууц дугаарыг буруу оруулсан тохиолдолд А хэрэглэгч рүү дуудлага орох боломжгүй;
- А хэрэглэгч С хэрэглэгчид нууц дугаараа өгсөн гэж үзье;
- С хэрэглэгч А хэрэглэгч рүү залган нууц дугаарыг оруулснаар А хэрэглэгчтэй холбогдох болно.
Ашиглах заавар:
- Нууц код хийх: *21+зааврын дагуу нууц дугаараа хийнэ;
- Нууц код хасах: *210+зааврын дагуу хасах нууц дугаараа хийнэ;
- Бүх нууц кодыг хасах: *21099+“ногоон товч”;
- Идэвхжүүлэх: *23+“ногоон товч”;
- Цуцлах: *230 + “ногоон товч”.
Үнэ тариф:
Хүссэн дугаар руугаа дугаараа нууцлан залгаж ярих үйлчилгээ. Дугаар нууцлах үйлчилгээг нийт хэрэглэгчдэд идэвхжүүлсэн.
Жишээ:
- А хэрэглэгч дугаараа нууцлах эрхтэй;
- А хэрэглэгч залгахдаа зааварт заасны дагуу *76 + B хэрэглэгчийн дугаарыг оруулаад "ногоон" буюу залгах товчлуурыг дарна;
- Ингэснээр B хэрэглэгчийн утсан дээр таны дугаар гарахгүй байх болно.
Ашиглах заавар:
- Дугаар нууцлах: *76 + Залгах дугаар + ногоон товчлуур;
Үнэ тариф: