Үйлчилгээний онцлог
- Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан Монгол Улсад цоо шинээр нэвтэрч буй;
- Хамгийн өргөн сүлжээнд ашиглах боломжтой буюу Жи-Мобайлын сүлжээ орсон 200 гаруй сум суурин газруудад ямар нэгэн нэмэлт станц, төхөөрөмж суурилуулахгүйгээр ашиглах боломжтой;
- Энгийн үүрэн телефоны үйлчилгээнээс гадна иж бүрэн бүлэг холбооны үйлчилгээг авах боломжтой;
- Ярианы өндөр чанартай, мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдсан;
- Хямд үнэ тарифийн боломжтой;
- Нэг том бүлэг нь дотроо олон дэд бүлгүүдэд хуваагдах боломжтой;
- Гар утас нь ус, доргион, тоосны хамгаалалттай.
Үнэ тариф
-PTT үйлчилгээний бүлэг үүсгэх анхны холболтын хураамж бүлэгт хэрэглэгч нэмэх бүрд нэг хэрэглэгчийн 1,500₮
-PTT үйлчилгээг ашигласны сарын суурь хураамж үйлчилгээний нөхцөлөөс хамааран дараах:
Үйлчилгээний нөхцөл
Төлбөр
Ярианы эрхгүй PTT үйлчилгээ
Зөвхөн PTT үйлчилгээний суурь хураамжийг тооцно
Гаднаас дурын сүлжээнээс дуудлага хүлээн авах боломжтой
PTT үйлчилгээ + Дараа төлбөрт үйлчилгээ
Тухайн хэрэглэгчийн дараа төлбөрт үйлчилгээний багцын сарын суурь хураамж дээр PTT үйлчилгээний сарын суурь хураамжийг нэмж тооцно
Бүлгийн гишүүдийн тоо
Сарын хураамж
/Хэрэглэгч бүр/
101-с дээш
2000 төгрөг
51-100
3000 төгрөг
31-50
4000 төгрөг
5-30
5000 төгрөг
Нэмэлт боломжууд
Бүлэг холбооны PTT үйлчилгээ нь энгийн үүрэн телефон холбооны үйлчилгээнээс гадна бүлэг холбооны үйлчилгээний олон боломжуудтай. Зарим онцлогуудаас дурьдвал дараахь байдалтай байна.
| Бүлгийн яриа | PTT бүлгийн хэрэглэгчид өөр хоорондоо бүлгийн яриа хийх боломжтой. Энэ нь гишүүд өөр өөр байрлалаас нэгэн зэрэг хурал цуглаан хийх, тайлан мэдээ өгөх, тушаал зааварчилгаа авах зэрэгт илүү ач холбогдолтой. |
| Хувийн яриа | PTT бүлгийн гишүүд бүлгийн, эсвэл дэд бүлгийн нэг гишүүнтэй ганцаарчилсан хувийн яриа хийх боломжтой. Энэ нь бүлгийн бусад гишүүдэд хамааралгүй яриа хийхэд илүү ач холбогдолтой ба хувийн яриаг бүлгийн бусад гишүүд сонсох боломжгүй. |
| Бүлгийн давуу эрх | Бүлэг үйлчилгээнд хамрагдсан бүлэг хэрэглэгчдийн дундаас зарим гишүүнийг давуу эрхтэй гишүүн болгож болдог. Уг гишүүн бүлгийн бусад гишүүд уруу дуудлага хийсэн үед тухайн дуудлага тэргүүн ээлжид тавигддаг ба бүлгийн бусад гишүүд яриа хийж байх үед яриаг таслан шууд холбогдох боломжтой байдаг. |
| Шуурхай холбогдох дугаарын санамж | Яриа хийх бүрдээ бүлгийн гишүүдийн утасны дугаарыг оруулах үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор товч дугаарлалтыг хийж гишүүдийг дараалуулж болдог. Дуудлага хийх үедээ товч дугаарлалтыг ашиглах нь илүү хялбар байх болно. |
| Бүлгийн ярианд хоцорч холбогдох | Бүлгийн гишүүн бүлэг хоорондын яриа хийх цаг мөчид холбогдох боломжгүй байсан (утас унтарсан байсан, завгүй байсан гэх мэт шалтгаанаар) бол энэхүү үйлчилгээний тусламжтайгаар бүлгийн гишүүдийн яриа дуусаагүй үед хоцорч оролцох боломжтой. |
| Дуудлага хязгаарлах | Бүлгийн гишүүн өөрийн сонгосон дугаараас дуудлага авах, бусад дугаарын дуудлагыг хүлээн авахгүйгээр хязгаарлалт хийх боломжтой байдаг. |
| Диспечер дээрх түр зуурын бүлэг | PTT бүлэг хэрэглэгчдийн диспечер нь шаардлагатай буюу онцгой тохиолдолд түр зуур шинээр бүлэг үүсгэх, түр зуурын бүлгийг буцаах боломжтой байдаг. |
| Дуудлага дамжуулах | Бүлгийн гишүүд ярилцаж байх үедээ ярилцаж буй гишүүнээ өөр нэг гишүүнтэй холбож өгөх шаардлага тулгардаг. Энэ үед “Гота” дуудлага дамжуулах үйлчилгээг ашигладаг. |
| Бүлгийг дахин өөрчлөх | Бүлгийн давуу эрхт гишүүн, эсвэл диспечер нь бүлэгт гишүүн нэмэх, хасах бүрэн эрхтэй байдаг ба бүлгийн гишүүд байнгын өөрчлөлтөд орох боломжтой байдаг. |
| Утаснаас бүлгийг удирдах | Заавал диспечер ажиллах шаардлагагүйгээр бүлгийн давуу эрхт гишүүн утасныхаа тусламжтайгаар бүлгийн гишүүдийг нэмэх, хасах гэх мэт бүлгийн удирдлагыг хийх боломжтой. |
| PTT дуудлага хязгаарлах | PTT бүлгийн гишүүн өөрийн сонгосон дугаараас дуудлага авах, бусад дугаарын дуудлагыг хүлээн авахгүйгээр хязгаарлалт хийх боломжтой байдаг. Энэ үйлчилгээ нь ердийн радио станцын үйлчилгээнд боломжгүй үйлчилгээ юм. |
| PTT дуудлага шилжүүлэх | PTT бүлгийн гишүүд ирсэн дуудлагыг авах боломжгүй үедээ хүлээн авах боломжтой өөр дугаар уруу шилүүлэх боломжтой. |


