Жи-Мобайл
Эхлэл
Байгууллагын хэрэглэгчдэд
Хэрэглэгчийн төхөөрөмж

Хэрэглэгчийн төхөөрөмж

Жи-Мобайлын хэрэглэгч болохын тулд өмнөх үеийн технологийн  гар утсаа солих шаардлага гардаг. Орчин үеийн 3Жи технологид тохирсон, олон улсын стандартад нийцсэн, өндөр хурдны хөдөлгөөнт интернетийн модемтой, үйлдлийн цэс, товчлуур, гарын авлага зэрэг нь  Монгол хэл дээр хийгдсэн гар утас, суурин утас, халаасны компьютер, интернетийн төхөөрөмжүүдийг /цаашид хэрэглэгчийн төхөөрөмж гэх/ Япон, БНСолонгос улсуудад захиалгаар үйлдвэрлүүлж,  баталгаат хугацаатайгаар хэрэглэгчдэд нийлүүлдэг. Манай хэрэглэгчид кирилл үсгээр хоорондоо мессеж илгээх боломжтой.

Зарим гар утаснууд броузер /интернет хөтөч/ ашиглан дэлгэцэн дээрээ өндөр хурдны интернет үйлчилгээг үзүүлдэг. Хэрэглэгч өөрийн электрон шуудан, мессенжер, дэлхийн биржийн үнэ ханш харах зэрэг үйлчилгээг шуурхай авах боломжтой.

Ихэнх хэрэглэгчийн төхөөрөмжүүд нь 1Х модемтой тул Жи-Мобайлын сүлжээ орсон бүх газарт яриа хийхээс гадна USB кабелиар эсвэл дэлгэцэн дээрээ Netfront броузер /интернет хөтөч/ ашиглан интернетэд холбогдох боломжтой. Мөн FM, Bluetooth зэрэг нэмэлт онцлогтой гар утаснуудыг худалдаалж байна.      

Интернетийн байнгын хэрэглээ шаардагддаг хүмүүст ихэд таашаагдаад байгаа БНСУлсад үйлдвэрлэгдсэн U-800 загварын гар утас нь И-мэйл, мессеж бичихэд тохиромжтой QWERTY /компьютерийн товчлууртай төстэй/ товчлууртай, EV-DO. Rev.0 интернет модем суурилуулсан учир хөдөлгөөнт интернетийн модем болгон ашиглахаас гадна дэлгэцэн дээрээ Openwave броузер /интернет хөтөч/ ашиглан интернетэд 153 kbps-2,4 mbps хурдаар холбогдон хүссэн веб хуудас руу хандаж Google, Yahoo зэрэг өргөн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглаж, интернетээс видео бичлэгийн шууд цацалтыг /Video streaming, Youtube, Live TV/ үзэх боломжтой. Интернет хөтөч нь Монгол хэл дээр учир хэрэглэхэд хялбар байдаг.

Цаг нартай уралдан ажилладаг ажил хэрэгч эрхэмүүдийн хэрэгцээнд илүү тохиромжтой ASP-505A загварын Халаасны компьютер / Pocket PC, Smartphone / нь яриа хийхээс гадна Word, Excel зэрэг компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах боломжтой, мэдрэгч дэлгэцтэй /touch screen/, EV-DO. Rev.А интернет модем суурилуулсан, Windows үйлдлийн систем буюу энгийн компьютерээр интернетэд орохтой адил хялбар аргаар дэлгэц дээрээ Internet Explorer-оор интернетэд холбогддог. Дүрс яриа хийх, интернетээс видео бичлэгийн шууд цацалтыг /Video streaming, Youtube, Live TV/ үзэхээс гадна өргөн хэрэглээний програмууд дээр ажилладаг юм. WiFi интернет орчинд таны нэгж, дансан дахь мөнгөнөөс хасагдалгүй интернетэд холбогдох чадвартай. Үүнээс гадна Google Maps програмыг суулгаж хүссэн газраасаа сансрын хиймэл дагуултай холбогдон явах газрын чиглэл, байршлыг тогтоох GPS үйлчилгээг авах боломжтой.

Хэрэглэгчид Жи-Мобайлын суурин утсыг гэртээ болон албандаа өргөнөөр ашиглаж яриа хийх, мессеж бичихээс гадна 1Х /нэг икс/ модемтой тул интернетэд холбон ашиглах боломжтой, зарим загвар нь MP3, FM болон автомат хариулагчтай.

 Суурин утсыг дангаар нь ашиглахаас гадна сүлжээ муу барьдаг газарт сүлжээ хүлээн авах чадварыг тухайн газар нутгийн онцлог, долгионы тархалтаас хамааруулан нэмэгдүүлэх  “Ягги” /Yaggi/ антен, ялангуяа уулархаг газарт оршин суугаа хэрэглэгчид “Омни” /Omni/ болон автомашины антенныг холбон өргөнөөр хэрэглэж байна.

Жи-Мобайлын сүлжээ орсон бүх газарт комьютерт USB оролтоор холбогдох EV-DO. Rev.0 технологитой ADU-310 модемыг интернетийн энгийн хэрэглээтэй хүмүүс өргөнөөр ашигладаг, EV-DO. Rev.А технолгитой 4 төрлийн модемууд нь илүү өндөр хурдны төхөөрөмжүүд тул видео бичлэг, дүрслэл ихтэй програмууд дээр ажилладаг хүмүүст тохиромжтой, технологийн хувьд ижил боловч үйлдвэрлэгчийн үнэ, загвар дизайнаас хамааран үнэ нь ялгаатай.
 
CNU-680, ADU-520A модемууд нь Windows 2000 /XP, Vista/ - аас гадна Macintosh, Linux үйлдлийн системийг давхар дэмждэг. CNU-680, AC-5710 модемууд Install CD ашиглалгүй өөрийгөө комьютерт таниулдаг.
 
БНСУлсад үйлдвэрлэгдсэн AT-150W интернет төхөөрөмж  /Gateway/ нь EV-DO. Rev.0 технологитой, CNU-680 Pro нь EV-DO. Rev.А технологитой бөгөөд ердийн интернет модемоос ялгаатай нь USB оролтоос гадна LAN оролттой учир дотоод сүлжээний кабелиар олон компьютерт салаалж интернетэд холбогдох боломжтой тул албан байгууллага, интернет кафе гэх мэт олон хүн зэрэг интернет хэрэглэх шаардлагатай газарт илүү тохиромжтой. IP камер холбон харуул хамгуулалтын журмаар ашиглахаас гадна Аксесс поинт /Access Point/ залгаж WiFi интернет орчин үүсгэх чадвартай тул зочид буудал, кафе зэрэг газрууд өргөнөөр ашигладаг.

Аксесс төхөөрөмж /Wireless fixed terminal/ нь 1Х болон EVDO технологийн аль нэг модем суурилуулсан байдаг тул өндөр хурдны интернет төхөөрөмж болохоос гадна энгийн суурин утас, факсын аппаратанд холбож ашиглах боломжтой олон хэрэглээг нэг зэрэг шийдвэрлэсэн боловсронгүй төхөөрөмж юм.

 
Хайх :
 

NOS - Mongolian IT Outsourcing company