Дараа төлбөрт үйлчилгээ
Дараа төлбөрт үйлчилгээ нь ярианы хязгаарлалт байхгүй давуу талтай ч сар болгон суурь хураамж төлөх ёстой бөгөөд сар тутам гарсан ярианы төлбөрөө Жи-Мобайлын салбарт буюу банкаар дамжуулан төлнө.
Жи-Мобайлын сүлжээнд хэрхэн ярьдаг болон сарын суурь хураамжаас хамааран нэг минут нь 0, 20, 40 төгрөг, мессеж нь сүлжээндээ 10 төгрөг, бусад сүлжээнд 25 төгрөг гэсэн тарифтай дараа төлбөрт 3 багц үйлчилгээг үзүүлдэг.
ЖИ-1, ЖИ-2 үйлчилгээний хэрэглээгээр төлөх интернетийн үнэ: 1кв /килобайт/ – 1 мөнгө, ЖИ-3 нь 2 мөнгө. Интернетийн үйлчилгээг багцаар авсан тохиолдолд тухайн багцын тарифаар төлбөр тооцно.
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн ярианы төлбөрийн нийт дүн дээр НӨАТ нэмж бодогддог.
ЖИ-1 /Хязгааргүй/ - Энэ багцын хэрэглэгч болсноор сар бүр 12000 төгрөгийн суурь хураамж төлнө.
Жи-Мобайлын болон МЦХ, Төрийн холбоо, Нисэхийн холбоо, Төмөр замын холбооны сүлжээ рүү нэг минутыг 0 төгрөгөөр ярина. Мөнгө төгрөг маань хичнээн гарч байгаа бол гэх зовлонгүй эдгээр сүлжээнд санаан зоргоор ярих боломжтой.
Мобиком, Юнител, Скайтелын сүлжээ рүү нэг минутыг 55 төгрөгөөр ярина.
ЖИ-2 - Жи-Мобайлын сүлжээнд тодорхой хэмжээнд ярьдаг хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд сар бүр 8000 төгрөгийн суурь хураамж төлнө. Жи-Мобайлын сүлжээнд /суурь хураамжийг оролцуулан/ нэг минутыг 20 төгрөгөөр ярина.
Бусад операторын сүлжээ рүү нэг минутыг 55 төгрөгөөр ярина.
ЖИ-3 - Энэхүү багцыг Жи-Мобайлын сүлжээнд харьцангуй бага ярьдаг хэрэглэгчид сонгодог бөгөөд сар бүр 4000 төгрөгийн суурь хураамж төлнө. Жи-Мобайлын сүлжээнд /суурь хураамжийг оролцуулан/ нэг минутыг 40 төгрөгөөр ярина.
Бусад операторын сүлжээ рүү нэг минутыг 55 төгрөгөөр ярина.
Дараа төлбөрт аль ч үйлчилгээний шинэ хэрэглэгч бүртгэлийн хураамж 25000 төгрөг, барьцаа хураамж 50000 төгрөг төлж шинэ дугаартай болох бөгөөд өөрийн хэрэглээнээс хамаарч багцын сонголтоо өөрчилж болно. Багц ахиулахад ямар нэг төлбөргүй харин багц бууруулах бол 3000 төгрөгийн хураамж төлнө.
Гадаад улс руу ярих ярианы эрх нээлгэхэд барьцаа хураамж 200 000 төгрөг, Роумингийн үйлчилгээний эрх нээлгэхэд барьцаа хураамж 500 000 төгрөг төлнө.
Хэрэглэгчид ярианыхаа төлбөрийг байнга хянаж болно. Дараа төлбөрт үйлчилгээний аль ч багцын хэрэглэгч сар бүрийн 8-31- ны өдрүүдэд 310 дугаарт “G” үсгийг мессежээр илгээснээр тухайн үеийнхээ хэрэглээг мэдэх боломжтой.
Жи-Мобайлын хэрэглэгчид гадаадын улс орнууд руу яриа хийх, мессеж бичих, хүлээн авах боломжтой.
Хайх :


