Урьдчилсан төлбөрт үйлчилгээ
Жи-Мобайл ХХК урьдчилсан төлбөрт бүх үйлчилгээний үнэ тарифыг дараа төлбөрт үйлчилгээний тарифаас хямд байлгах нөхцлийг бүрдүүлсэн. Урьдчилсан төлбөрт эдгээр үйлчилгээнүүдийн хэрэглэгчид өөр хоорондоо нэгж шилжүүлэх, интернетэд холбогдох боломжтой ба 1Kb /килобайт/ нь 2 мөнгө.
ЖИ-10 - Байгууллагын хамт олон, найз нөхөд, гэр бүл гэх мэт хоорондоо түлхүү яриа хийх шаардлагатай хүмүүст илүү тохиромжтой.
Жи-Мобайлын сүлжээнд 0 төгрөгөөр хязгааргүй ярих 30 хоногтой 10000 төгрөг, 365 хоногтой 120000 төгрөгийн дугаараар үйлчилгээг авна.Бусад сүлжээ рүү яриа хийхээр бол ЖИ-10 үйлчилгээний нэгжийн картаар дансаа цэнэглэн нэг минутыг 50 төгрөгөөр ярина. Мессежний үнэ тариф нь сүлжээ харгалзахгүй15 төгрөг.
Хамт олноороо энэ үйлчилгээнд хамрагдсан байгууллагын жижүүр, харуулууд болон шинэ орон сууц, оффист орсон иргэд Жи-Мобайлын утасгүй суурин утсанд авч хэрэглэдэг, ба Жи-Интернетфоны хэрэглэгчидтэй харилцан холбоотой хэрэглэгчдэд их таалагддаг.
Энэхүү үйлчилгээний жилийн эрхтэй хэрэглэгчид сар бүр төлбөр төлөх эсвэл төлбөр төлөөгүйн улмаас дугаар хаагдчихна гэж санаа зовохгүй, үнэ тариф хямд, ярианы дэлгэрэнгүй хуулга гардаггүй, зардлаа байнга хянах боломжтой зэрэг нь дараа төлбөрт үйлчилгээнээс зарим талаараа давуу талтай.
Одоогоор энэ үйлчилгээний байгууллага хэрэглэгчдэд зориулан 93хххххх дугааруудыг албан байгууллагуудын захиалгаар үүсгэж байна.
ЖИ-20 - Энэхүү үйлчилгээ нь бусад сүлжээ рүү түлхүү яриа хийдэг хүмүүст нилээд тохиромжтой. Та сүлжээ харгалзахгүй хямд тариф буюу 40 төгрөгөөр ярина. Мессежний үнэ тариф нь сүлжээ харгалзахгүй 15 төгрөг.
Сар бүр 10000 төгрөгөөр хугацаагаа сунгаад байхад 30 хоног, 8000 төгрөгийн нэгжээр данс цэнэглэгдэх ба ЖИ-20 үйлчилгээний нэгжийн картаар дансаа цэнэглэнэ. Хоногтой болон хоноггүй картаар цэнэглэсэн үлдэгдэл нэгж таны дансанд үлдэж дараагийн сард үргэлжлүүлэн ашиглах боломжтой юм.
ЖИ-30 - Монголын үүрэн холбооны бусад операторуудын ихэнх хэрэглэгчид хэрэглэж заншсан түгээмэл энэ үйлчилгээг манай хэрэглэгчид ч өргөн ашиглаж байна. Энэ үйлчилгээний дугаарын үнэ 10000 төгрөг бөгөөд цэнэглэгч картаар цэнэглэх тоолонд тухайн өдрөөс эхлэн таны үйлчилгээний эрхийн хугацаа 365 хоног болон сунгагддаг тул хэрэглэгч үйлчилгээний хугацаа дуусах дарамтгүй сайн талтай. Сүлжээ харгалзахгүй 50 төгрөгөөр ярина. Мессежний үнэ тариф нь сүлжээ харгалзахгүй 15 төгрөг.

