Үйлчилгээний тухай
Дэлхий нийтэд нэвтэрч байгаа шинэ үеийн NGN /next generation network/ технологид суурилсан харилцаа холбооны нэг төрөл юм. Та интернетийн сүлжээ ашиглан дуудлага хийх, дуудлага хүлээн авах боломжтой. Жи-Мобайлын болон бусад харилцаа холбооны хэрэглэгчид өөрсдийн сүлжээний тарифаар Жи-Интернетфоны хэрэглэгч рүү холбогдоно. Уг үйлчилгээ нь Жи-30, Жи-10 үйлчилгээний интернет хувилбар юм.
Интернетфон үйлчилгээг ашигласнаар дараах давуу талууд танд бий болох юм:
- Монгол дахь Жи-Мобайлын сүлжээ, хамрах хүрээнээс үл хамааран ямар нэг интернетийн үйлчилгээтэй газраас уг үйлчилгээнд холбогдох.
- Зөвхөн дуудлага хийгээд зогсохгүй Монгол болон бусад аль ч улсаас дуудлага хүлээн авч ярих ба Та гаднаас дуудлага хүлээн авч яриа хийхэд Таниас ямар нэгэн төлбөр тооцохгүй ба Таны данс мөнгөгүй байсан ч дуудлага хүлээн авах.
- Интернетфон үйлчилгээ нь дуудлага шилжүүлэх, давхар дуудлага авах, хүлээн авсан, аваагүй болон залгасан дуудлагын жагсаалтыг харах, утасны жагсаалт үүсгэх зэрэг үүрэн холбооны үйлчилгээнд байдаг олон нэмэлт үйлчилгээг ашиглах.
Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл internetphone@g-mobile.mn хаягт И-Мэйл бичнэ үү!
Үйлчилгээг авах
Үйлчилгээг авахад шаардлагатай зүйлс:
- 64kbps –ээс дээш хурдтай интернет холболттой байх
- Интернетэд холбогдож яриа хийх төхөөрөмжтэй байх
Компьютер / USB phone эсвэл Микрофон, Чихэвчтэй байх /
“IP phone” суурин утас
“IP box” төхөөрөмж
Үйлчилгээний үнэ тариф
Жи-Интернетфоны үйлчилгээ нь Жи-Мобайлын урьдчилсан төлбөрт ЖИ-30, ЖИ -10 үйлчилгээнүүдийн тарифаар ярих ба олон улсын ярианы гарцаар бусад орнууд руу ярихад гарцын тариф нэмэгдэнэ. Орох ярианы төлбөр 0 төгрөг байна.
| Жи-10 үйлчилгээ | Жи-30 үйлчилгээ | |
| Жи-Мобайл сүлжээнд (98, 93) | 0₮ | 50₮ |
|
Улаанбаатар хот | ||
|
Мобиком (99, 95, 55) Скайтел (91, 96) Юнител (88) МЦХ (70, 50, суурин утас) Төмөр зам (22, 23, 24, 25) Төрийн холбоо (26, 92) Нисэхийн холбоо (28) |
|
50₮ |
|
Олон улсын ярианы гарц | ||
| 001, 002, 003, 004, 005 | 42төг + Гарцын тариф | 50төг + Гарцын тариф |
| ОРОХ ЯРИАНЫ ТАРИФ: | ||
| Аль ч сүлжээнээс | 0₮ | 0₮ |
Шинэ хэрэглэгч болох
Жи-10 интернетфон үйлчилгээний 120000 төгрөгний үнэтэй дугаар авч бүтэн жил Жи-Мобайлын сүлжээнд хязгааргүй ярина. ЖИ-30 интернетфон үйлчилгээний 20000 төгрөгний дугаар худалдан авч уг үйлчилгээний хэрэглэгч болно.
| Үйлчилгээ | Жи-10 үйлчилгээ | Жи-30 үйлчилгээ |
| Дугаарын үнэ: | 120 000₮ /20000₮ | 20 000₮ |
| Данс: | Сүлжээндээ хязгааргүй | 5 000 нэгж |
| Үйлчилгээний хугацаа: | Бүтэн жил / 1 сар | 6 сар |
Жич:
-
Жи-Интернэтфон үйлчилгээний дугаарыг Жи-Мобайл корпорацийн үйлчилгээний
төв салбар, Интернетфон үйлчилгээний гэрээт дилерээс худалдан авах
боломжтой.
- Тухайн аль нэг оронд борлуулж байгаа бүх
төрлийн IP phone худалдан авч Жи-Интернетфон үйлчилгээний тохиргоо хийн
ашиглах боломжтой.
- ИнтернетФон үйлчилгээ нь SIM карт ашигладаггүй
учир хэрэглэгчийн нэр, нууц код нь Таны хувийн дугаар болох тул
хэрэглэгчийн нэр, нууц кодоо бусдад алдахгүй байхыг анхаарна уу.
Эрх сунгалт, цэнэглэлт
Урьдчилсан төлбөрт ЖИ-30 үйлчилгээний аль ч цэнэглэгч картаар цэнэглэхэд ЖИ -30 интернетфон үйлчилгээний хугацаа 365 хоног болно. Мөн Жи-30 интернетфон үйлчилгээний хэрэглэгчид дансаа хангалттай хэмжээгээр нэг удаагын төлбөрөөр цэнэглэх нөхцөлийг бүрдүүлж 50 000 төгрөгийн цэнэглэгч картыг худалдаанд гаргаад байна.
ЖИ-Интернетфоны үйлчилгээний дугаар, цэнэглэгч картуудыг Жи-Мобайл компаний үйлчилгээний төв салбар, интернетфоны үйлчилгээний дилерээс худалдан авах боломжтой. Мөн интернет онлайн худалдаагаар цэнэглэгч карт борлуулах ажлыг манай гэрээт дилерүүд хийж байна.
Хаяг:
www.mongolutas.com
www.mongoliaconnected.com
www.olloo.mn
www.mongoloos.com
www.gmobile-ip.de
www.e-tusch.com
www.mglinfo.net
Жич: Дээрх хаягнууд нь гэрээт
борлуулагчдын хаяг тул тухайн хаягтай холбогдолтой асуудлыг "Жи-Мобайл"
ХХК хариуцахгүй болохыг анхаарна уу.
Дансны үлдэгдэл шалгах заавар:
- 311 дугаарт залгаж зааврын дагуу үлдэгдэл шалгана.
Дансны цэнэглэх заавар:
- 311 дугаарт залгаж зааврын дагуу цэнэглэгч картаар цэнэглэнэ.
Цэнэглэгч картын төрөл, дэлгэрэнгүй мэдээллийг Жи-10 болон Жи-30 үйлчилгээний цэснээс авна уу!
Зааварчилгаа
Интернетфон үйлчилгээг ашиглахад шаардлагатай төхөөрөмж, програмыг хэрхэн ашиглах зааварчилгаа, Softphone програмыг дараах холбоосоос сонгон татаж авна.
| IP Phone суурин утас |
|
| Тохиргоо хийх заавар /Монгол хэл/ | Татаж авах |
| Бүтэн гарын авлага /Англи хэл/ | Татаж авах |
| SoftPhone программууд |
|
| SoftDA програм | Татаж авах |
| SoftDA гарын авлага | Татаж авах |
| XLite үндсэн вэб сайт |
Энд дарна уу! |
| XLite програм /Windows/ |
Татаж авах |
| XLite програм /Mac/ | Татаж авах |
| Бусад програмын заавар /XLite/ | Татаж авах |
Жи-Интернетфон үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл internetphone@g-mobile.mn хаягт И-Мэйл бичнэ үү!
IP төхөөрөмж, түүний тухай
- IP phone суурин утас гэж юу?
IP Phone суурин утас нь харахад энгийн
гэрийн суурин утастай адил боловч оролт нь RJ45 буюу сүлжээний кабелиар
интернетэд холбогдон ажилладаг төхөөрөмж юм.
Жи-Мобайлын утасны дугаар, нууц хаягын тохиргоог уг
төхөөрөмжид хийгээд интернетэд холбосноор Та байнгын ажиллагаатай
Интернетфон суурин утастай боллоо гэсэн үг.
IP phone төхөөрөмж нь Дэлхийд маш олон төрөл,
загвар, фирмийнх байдаг ба хийх үйлдэл, өнгө үзэмж, фирм загвараасаа
хамаараад 10-500$ хооронд үнэтэй байдаг.
Дараах сайтуудаас зарим IP phone төхөөрөмжүүдийн мэдээлэл авах боломжтой. Үүнд:
Жи-Мобайл корпораци Интернетфон үйлчилгээний дугаар суулган, тохиргоог хийсэн GrandStream фирмийн BT-201 загварын төхөөрөмжийг худалдаалж байна. Төхөөрөмжийн мэдээллийг ЭНД ДАРЖ авна.
- IP box төхөөрөмж гэж юу?
IP box төхөөрөмж нь интернетийн сүлжээний мэдээллийг Tone/Pulse сигналтай энгийн хэрэглээний утас, факс аппаратанд тохируулан хувиргагч юм.
Уг төхөөрөмжид энгийн суурин утасны аппаратыг залгаснаар IP phone суурийн утасны адилаар ашиглагдах болно.
Жи-Мобайл корпораци Grandstream фирмийн HandyTone загварын төхөөрөмжийг худалдааллахаар судлаж байна.
Компьютер ашиглах мэдээлэл
- Компьютерт Интернетфон үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?
Энэ тохиолдолд таны компьютер утасны үүрэг гүйцэтгэх болно. Интернетфон үйлчилгээг авахын өмнө та дараах зүйлсийг бэлдсэн байх шаардлагатай. Үүнд:
- Компьютер интернетэд холбогдсон байх
- Softphone програмыг суулгасан байх
- Яриа хийх багаж хэрэгсэлтэй байх. Энэ нь Чихэвч, Микрофон эсвэл USB phone байж болно.
- Softphone програм гэж юу бэ?
Softphone програм нь олон төрөл байдаг ба энэ програмыг ашиглан Интернетфон үйлчилгээнд холбогдох болно.
Уг програм нь ямар нэгэн үнэ төлбөргүй, олон сонголттойгоор вэб сайтуудад татаж аван суулгах боломжтой байдаг.
Softphone програмууд нь та бүхний хэрэглэж заншсан Yahoo
messenger, Skype зэрэг програмуудын адил зарчимаар хэрэглэгчийн нэр,
нууц үгийг оруулснаар ашиглагдах болно.
Дараах сайтуудаас зарим нэг Softphone програм, түүний мэдээлэл авах боломжтой. Үүнд:
Жи-Мобайл корпораци Интернетфон үйлчилгээнд тохирох програмыг судлаж байгаа бөгөөд хэрэглэгч та бүхэнд дараах програмыг санал богож байна.
- SoftDA Татаж авах Ашиглах заавар
- X-Lite /Win/ Татаж авах Ашиглах заавар
- X-Lite /Mac/ Татаж авах
- USB phone гэж юу бэ?
USB
phone нь компьютерт USB оролтоор холбогдон чихэвч микрофон хэрэглэлгүй,
дуудлага хийх үйлдэлийг өөрөөсөө хийх боломж бүхий харилцуур бүхий
хэрэгсэл юм.


