ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Зориг тэмүүлэл, алсын хараа, эрч хүч дүүрэн манай хамт олон Та бүхэндээ үйлчилгээгээ хүргээд хэдийн 9 жил өнгөрчээ.
Урт мэт боловч хийж бүтээхэд асар богино энэ хугацаанд бид эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсан Мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч компаниудын эгнээнд бат зогсож чадлаа.

Өнөөдөр бид харилцагч, үйлчлүүлэгч, хамтран ажиллаж буй Та бүхэнтэйгээ Монгол орныг бүрэн хамарсан хамгийн хүртээмжтэй CDMA450MHz/WCDMA 3.99G сүлжээний дэд бүтэц байгуулсан амжилт, үүрэн холбооны зах зээл дээрх хямд үнийн хувьсгал, хэрэглэгч өөрийн хэрэглээндээ тохируулан багцаа сонгох, сүлжээндээ хязгааргүй үнэгүй ярих боломж байгааг харуулсан олон төрлийн үйлчилгээ, бүх төрлийн ухаалаг гар утас төхөөрөмжийг ашиглах сүүлийн үеийн дэвшилтэт технологи зэрэг олон шинэ, шинэлэг зүйлтэйгээр мэндчилж байгаадаа баяртай байна.

Өндөр хурдаар үсрэнгүй хөгжиж байгаа мэдээлэл, холбооны салбар дахь хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан, Та бүхэнд онцгойлон зориулж дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт, интернет, олон улсын яриа гэх мэт бүхий л төрлийн үйлчилгээний багцууд, хамгийн хямд тариф, боломжит олон төрлийн нөхцөлүүдийг санал болгож хамтран ажиллахдаа таатай байна.

Хүндэтгэсэн,

          ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ   Г.МАГНАЙ


“ЖИ-МОБАЙЛ” ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Хамгийн найдвартай сүлжээтэй үүрэн холбооны үндэсний манлайлагч компани болох
  • Уудам эх орныхоо иргэн бүрт үйлчилгээгээ хүргэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлсэн хамт олон болох
  • Хөгжингүй эринд үргэлж урагш тэмүүлж, нийгэмд тустай үйлсийг түгээж, Монгол улсаа хөгжүүлэх

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан алслагдсан сум суурин газрыг холбоожуулах ажлын хүрээнд “Жи-Мобайл” ХХК нь богино хугацаанд Монгол улсад хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа, холбооны дэд бүтцийг Монгол хүний гараар бий болгон, техник технологийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сүлжээний нээлтээ хийж, анхны хэрэглэгчиддээ үйлчилж эхэлсэн билээ.

Тус компани нь үүрэн холбооны зах зээл дээрх 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай анхны аж ахуйн нэгж юм.

“Жи-Мобайл” ХХК нь 3Жи /3G/ буюу үүрэн холбооны 3 дугаар үеийн CDMA2000 1x/EV-DO технологи дээр суурилсан харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байсан бол 2012 оноос эхлэн мэдээлэл холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн 3,99 ЖИ /3,99G/ технологийг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ дэлхий дахины технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, орчин үеийн ухаалаг гар утас, таблет төхөөрөмж ашиглан интернетэд 42mbps хүртэл өндөр хурдаар холбогдох таатай боломжийг нээж өгсөн билээ.

“Жи-Мобайл” ХХК нь өнөөдрийн байдлаар 21 аймгийн 320 орчим сум суурин газарт сүлжээгээ хүргэн 500,000 гаруй хэрэглэгчиддээ 3Жи /3G/ буюу үүрэн холбооны 3 дугаар үеийн CDMA2000 1x/EV-DO, DC-HSPA+ 3.99G технологид суурилан харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж байна.

2012 оноос эхлэн аймаг, сумдаас цаашлан багт сүлжээгээ хүргэх зорилт тавин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Архангай аймгийн 99, Хөвсгөл аймгийн 125 багт сүлжээгээ амжилттай хүргэж, ард иргэддээ үйлчилгээгээ улам ойртууллаа.

Бид өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тулгуурлаад зогсохгүй үүрэн холбооны салбарт шинэ өнгө төрх болон онцгой боломжуудыг бий болгосон олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсэн.

Үүнээс дурьдвал:

  • Яриа, дата, мессеж үйлчилгээнээс хүссэнээрээ сонгож, багцаа зохиох Дараа төлбөрт Төгөлдөр үйлчилгээ
  • Хэрэгцээт хоногоороо сүлжээндээ хязгааргүй ярьж, ярианы тарифаа удирдах Урьдчилсан төлбөрт үйлчилгээ
  • Хязгааргүй дата багц үйлчилгээ
  • Эх дэлхийн хаанаас ч Жи-Мобайлын үндсэн тарифаар дуудлага хийх Жи-Интернетфон үйлчилгээ
  • Гар утас болон бүтэн жилийн харилцаа холбооны хэрэглээ бүхий багц үйлчилгээ
  • Хамгийн хямд тарифаар олон улсын яриа хийх 009 гарц үйлчилгээ

“Жи-Мобайл” ХХК нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий дадлага туршлагатай ажилтан, инженер, менежментийн багаас бүрдсэн нийт 8 газар 20 алба, хэлтсийн бүтэц зохион байгуулалттайгаар Улаанбаатар хотод 25, хөдөө орон нутагт 32 салбар, 6000 гаруй гэрээт борлуулагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

  • 2016
    • Хязгааргүй дата багц үйлчилгээг шинээр гаргалаа.
    • 2G болон 3G сүлжээнд шилжин ажиллах G7 ухаалаг гар утсыг бүтэн жилийн багц үйлчилгээний хамт худалдаанд гаргав.
    • НӨАТ-ын урамшууллын системтэй хамтран ажиллаж Жи-Мобайлын хэрэглэгчид www.e-barimt.mn хаяг руу төлбөргүй хандах боллоо.
    • Facebook компаниас санаачлан хэрэгжүүлж буй FreeBasics төсөлд нэгдэв.
    • Дараа төлбөрт үйлчилгээ шинэчлэгдэж хэрэглэгч багцаа өөрөө бүрдүүлэх боломжтой болов.
    • Хэрэглэгч үйлчилгээгээ удирдах, худалдан ават хийх G-Mobile аппликейшнийг үйлчилгээнд гаргалаа.
    • ДоРеМи аппликейшнийг шинээр гаргалаа.
  • 2015
    • 21 аймгийн төв, томоохон сум суурин газруудад 3,99G өндөр хурдны сүлжээгээ орууллаа.
    • Үүрэн холбооны хамгийн хямд тарифтай 0/30 багцыг үйлчилгээнд гаргав.
    • Урьдчилсан төлбөрт үйлчилгээ шинэчлэгдэж хэрэглэгч тарифаа хүссэнээрээ удирдах боломжтой боллоо.
    • М2М шийдлийг анхлан гаргаж “Ухаалаг автобус” төлбөрийн системтд хамтран ажиллаж эхлэв.
  • 2014
    • Нэгжээрээ дата багц авах үйлчилгээг гаргалаа.
    • Хэнтий аймгийн Чингис хотод өндөр хурдны 3,99G сүлжээгээ орууллаа.
    • Ховд аймгийн Ховд хотод өндөр хурдны 3,99G сүлжээгээ орууллаа
    • Орон даяар “Гэр хорооллыг интернэтжүүлэх” төслийг NP-10 төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэгжүүллээ
  • 2013
  • HD VOICE

    • “HD VOICE” технологийг нэвтрүүллээ
    • Nokia компанийн албан ёсны түнш боллоо
    • Дуудлага хадгалах үйлчилгээ нэвтрүүллээ.
    • Секундын алхмаар тооцох шинэ үйлчилгээ нэвтрүүллээ
    • 3.99G сүлжээг орон нутагт нэвтрүүлж эхлэн төв аймгийн Зуун мод хотод сүлжээ орлоо
    • Жи-Мобайлын хэрэглэгчид facebook, twitter, Wikipedia сошиал хуудсуудыг үнэ төлбөргүй ашигладаг болов
  • 2012
    • До-Ре-Ми үйлчилгээг зах зээлд гаргав
    • 3,99G технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэв.
    • Жи-Интернет үйлчилгээ шинэчлэгдэв
    • 5 жилийн ойн баяр тохиов
    • Дараа төлбөрт “Төгөлдөр үйлчилгээ гарлаа”
    • Samsung компанийн албан ёсны түнш боллоо
  • Title
  • 2011
  • Title
    • Сумдад EvDo технологийн өндөр хурдны интернетийн сүлжээ нэвтрүүлж эхлэв.
    • Албан ёсны Андройд үйлдлийн системтэй, Жи-Мобайлын сүлжээ орсон хаана ч ашиглах боломжтой U-Tab төхөөрөмжийг худалдаанд гаргалаа.
    • ЖИ-20 үйлчилгээ бусад сүлжээнд хамгийн хямд үнээр ярьдаг болов
    • Орон нутаг болон Улаанбаатар хотод гэрээт салбаруудыг байгуулав
    • Тусч Мессеж үйлчилгээг зах зээлд гаргав
  • 2010
    • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дугаараа солилгүйгээр төлбөрийн нөхцөлөө өөрчлөх боломжтой Шилжих Боломж үйлчилгээг нэвтрүүллээ
  • Title
  • 2009
  • Title
    • Урьдчилсан төлбөрт үйлчилгээнүүд шинэчлэгдэв
    • Интернетийн үйлчилгээ үзүүлэх “Жи-Мобайл Нэт” охин компанийг байгуулав.
    • Сансрын олон сувагт тв ын үйлчилгээ үзүүлэх “Д-Диш” компанийг байгуулав.
  • 2008
    • 3G /3ЖИ/ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүллээ
    • Хөдөлгөөнт интернетийн хамгийн өргөн сүлжээ бүхий 1Х, EvDo технологид суурилсан Жи-Интернет үйлчилгээг нэвтрүүллээ
    • Үүрэн холбооны салбарт анх удаа сүлжээндээ хязгааргүй ярих боломжийг олгосон ЖИ-10 үйлчилгээг нэвтрүүллээ
    • Интернетийн сүлжээг ашиглан дэлхийн хаанаас ч дуудлага хийх боломжийг Монголд анх удаа нэвтрүүлсэн Жи-Интернетфон үйлчилгээг зах зээлд гаргав.
    • Монгол Улсын Шилдэг-100 компаний жагсаалтанд бичигдэв
    • ICT Expo үзэсгэлэнг ивээн тэтгэн хамтран зохион байгуулав.
    • ICT Expo үзэсгэлэнгээс олны таашаалд нийцсэн үйлчилгээ шагналыг ЖИ-10 үйлчилгээнд олгов.
  • Title
  • 2007
  • Title
    • 4-р сар Монгол орны 21 аймаг 100 гаруй сумдад сүлжээгээ хүргэв
    • 4 сарын 20 Жи-Мобайл ХХК-ын сүлжээний нээлт УБ хотод боллоо
    • Жи-Мобайл ХХК Дундговь аймгаас үйлчилгээгээ эхлэв

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

- Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

- Ажилдаа хариуцлагатай ханддаг

- Харилцааны өндөр ур чадвартай

- Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай

- Шинийг эрэлхийлэгч, идэвх санаачлагатай

- Хувийн зохион байгуулалт сайтай

- Багаар болон бие даан ажиллах чадвартай

- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай