Сар шинийн урамшуулал

 Арвижин дэлгэрэхийн билэгдлийг санаж идээ ундаагаа элбэг дэлбэг зэхэж, ахмад настан хүүхэд багачуудаа баярлуулан тэмдэглэдэг сар шинийн баяр айсуй. Үндэсний оператор Жи-Мобайл компани жил бүрийн цагаан сараар хамгийн их бонустай, хамгийн том бэлэгтэй урамшууллаараа Монгол түмэнтэйгээ учран золгодог билээ.

 
Ирж буй жилийн тань аз хийморийг даллан дуудаж, ирсэн зочин бүрдээ сайныг ерөөн өргөн барих 1000₮, 2000₮-ийн давхар бэлэгтэй картууд худалдаанд гарлаа. “Алтан унжлагат хэмээх гал тахиа” жилийн бэлгийн карт бүр нэгж, дата, азын дугаарын бонустайгаас гадна 10 ширхэг картын худалдан авалт тутамдаа 1 карт үнэгүй аваарай. Бонус нэгжээ та 7 хоногийн хугацаанд сүлжээндээ яриа хийх, мессеж бичих болон задгай хэрэглээгээр интернетэд холбогдоход ашиглаарай. 2017 дугаарт “B” үсэг илгээн урамшууллын нэгжийн хэмжээгээ мэдэх боломжтой.

Сар шинийн урамшууллын хугацаанд урьдчилсан төлбөрт 50/50 багцын 6000₮-ийн хоногтой картын хугацаа 50% нэмэгдэж үйлчилгээний хугацаа тань 90 хоногоор сунгагдана.

Мөн 100MB-20GB-ийн дата багцаар дансаа цэнэглэхэд 3 дахин нэмэгдэн дансанд тань арвижин орохыг дуулгахад таатай байна. Урамшуулал 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжилнэ.