Хос дугаар худалдаанд гарлаа

Хос дугаар худалдаанд гарлаа

     Жи-Мобайл компани гэгээн хайрын баярыг тохиолдуулан хоорондоо 247 хоног хязгааргүй ярьж, 247 мессеж бичих эрхтэй хос дугаар худалдаанд гаргалаа. Хос дугаарын үнэ 8000 төгрөг, урамшуулал 2017 оны 2 сарын 28-ийг дуустал үргэлжилнэ.
Та урьдчилсан төлбөрт үйлчилгээний хүссэн 2 дугаараа үйлчилгээний салбаруудаас хослуулан авахаас гадна одоо ашиглаж буй дугаараа хосын үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.  Дурлалт хосынхоо дугаарыг 247 дугаарт мессежээр илгээн бүртгүүлээрэй. Хүсэлт илгээсэн хэрэглэгчийн даснаас үйлчилгээний төлбөр 8000 нэгж хасагдана.
  • Хосын үйлчилгээний хүсэлт хүлээн авсан хэрэглэгч зөвшөөрч байвал LOVE, зөвшөөрөхгүй бол NO гэсэн утгыг 247 дугаарт хариу илгээнэ.
  • Хосын үйлчилгээний хүсэлтэнд тухайн өдрийн 23:59 цагийн дотор хариу илгээгээгүй тохиолдолд хүсэлт устана.
  • Хүсэлтийг хүлээн аваагүй тохиолдолд үйлчилгээний хураамж 8000 нэгж хэрэглэгчийн дансанд буцаагдана.
  • Хосын дугаараа солихдоо OFF гэсэн мессежийг 247 дугаарт илгээж өмнө бүртгүүлсэн дугаараа цуцалж, бүртгүүлэх шинэ дугаараа дахин илгээх боломжтой.
  • Нэг хэрэглэгч зөвхөн 1 дугаарыг хосын үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
  • 247 дугаарт мессеж илгээх тариф 15 төгрөг
Хосууддаа аз жаргал, сайн сайхныг хүсье.