ИЛҮҮ ХУРДАН 4G LTE СҮЛЖЭЭ

ИЛҮҮ ХУРДАН 4G LTE СҮЛЖЭЭ

 ИЛҮҮ ХУРДАН 4G LTE СҮЛЖЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Орчин цагийн амьдралын хэв маяг биднийг хурдтай, хэмнэлттэй, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг аажмаар шаардаж байна. Хэрэглэгчдийн ашиглаж байгаа үйлчилгээ, хэрэглээ бүхэн л өөртөө таарсан хурдтай бас зардалтай байдаг. Тэгвэл та үүний яг хаана нь байна вэ? Бид танд ИЛҮҮ ХУРДАН 4G LTE сүлжээгээ танилцуулж байна.

Жимобайл компани үүрэн холбооны хамгийн сүүлийн үеийн 4G LTE технологийн илүү хурдан, чанартай сүлжээгээ Улаанбаатар хотод нэвтрүүллээ. 4G LTE технологийг ашигласнаар та 10 дахин илүү хурдаар интернетэд холбогдож, контент, аппликейшны хэрэглээнд тань том дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.

4G LTE cүлжээнд шилжихийн тулд Жимобайлын хэрэглэгчид 4G сүлжээ дэмждэг гар утастай байх ёстой бөгөөд сим картаа солих шаардлагагүй, гар утсан дээрх интернетийн тохиргооны LTE гэсэн хэсгийг идэвхжүүлнэ.



ИЛҮҮ ХУРДАН 4G LTE сүлжээний нээлтэндээ зориулан бид дата багц худалдан авсан хэрэглэгчдэдээ багцын хэмжээг 500%-иар өсгөн бэлэг барьж байна.
 Шинэ хэрэглэгчид 5GB дататай, 30 хоногийн эрхтэй шинэ дугаараа худалдан аваад мөн 500%-ийн бонус авах боломжтой.

Хэрэглэгч таны Бонус дата тухайн багц худалдан авсан өдрөөс хойш 30 хоногт ашиглагдана. 

Хэрэглэгч та 236 гэсэн тусгай дугаарт D үсэг илгээн үндсэн, бонус дата багцынхаа үлдэгдэл болон хугацаагаа шалгаарай.

Илүү хурдан 4G LTE сүлжээг технологийн дэвшил, хурд, чанарыг эрхэмлэгч хүн бүрт зориуллаа.