ШИЛДЭГ 100 АЖ АХУЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

ҮНДЭСНИЙ ОПЕРАТОР ЖИ-МОБАЙЛ ХХК МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ 100 АЖ АХУЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА
     Монгол улсын Засгийн Газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээ 2016 оны 4-р сарын 27-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт боллоо.
15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү шалгаруулалтаар Үүрэн холбооны Үндэсний оператор Жи-Мобайл ХХК-г Үндэсний хэмжээний шилдэг 100 аж ахуй нэгжийн нэгээр ахин шалгаруулсан бөгөөд энэ нь үндэсний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс эх орныхоо хөгжил, дэвшил бүтээн байгуулалтанд оруулсан хувь нэмрийн илэрхийлэл боллоо.
Өнгөрөгч 2015 онд бид бүх аймгийн төвүүдийг 3,99G сүлжээнд холбон хамгийн өндөр хурдны интернет үйлчилгээ авах боломжыг орон нутгийн хэрэглэгчиддээ олгож, нийт хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн яриа, интернетийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бол 2016 онд Улаанбаатар хотод 4G буюу LTE, мөн бүх сумдад 3,99G сүлжээгээ нэвтрүүлэхээр бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхлээд байна.