Баярлалаа талархлын аянд нэгдээрэй

          Бидний зах зээлд гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд цаг алдалгүй түргэн шуурхай хүргэхэд Гэрээт борлуулагчдын маань оруулж байгаа хувь нэмэр их билээ. Тиймээс бид гэрээт борлуулагчдад хамгийн чухал тулгамдсан асуудал болоод байгаа НӨАТ-ын Урамшууллын Системд холбогдсон кассын программ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суулгаж өгөх “БАЯРЛАЛАА" аяныг 5 сарын 5-ны өдрөөс 6 сарын 5-ны өдрийг дуустал зарлаад байна.
Аянд хамрагдахыг хүссэн гэрээт борлуулагчид болон шинээр гэрээт борлуулагчаар элсэх хүсэлтэй иргэд үйлчилгээний салбарт хандан бүртгүүлэх бөгөөд I phone 6S+, G7 ухаалаг гар утас болон бусад олон төрлийн хонжвортой сугалаанд оролцох эрх авах юм. Энэхүү боломж нь зөвхөн эхний 1000 гэрээт борлуулагчид олгогдох тул Та яараарай.