1GB датагаар юу хийж болох вэ?

Та хэр их дата хэрэглэж байгаагаа мэддэг үү?
Та гар утаснаасаа интернетэд холбогдсон л бол дата ашиглаж байна гэсэн үг. Гэхдээ ямар хэмжээний датагаар юу хийж болохыг тэр бүр мэддэгүй. Тэгвэл 1GB датагаар хир их зүйл татаж, хэдэн вэб хуудсанд хандаж, хир хэмжээний видео үзэж болох талаар  сонирхолтой судалгааг хүргэе.

Жи-Мобайлын хэрэглэгчид 1GB дата эрхээр юу хийх боломжтой вэ?
  • 1GB датагаар 3000 вэб хуудас үзэх боломжтой
1GB дата эрхээр 3000 орчим томоохон вэб хуудас үздэг ажээ. Вэб хуудасны агуулж буй мэдээллээс шалтгаалан текст голдуу мэдээлэлтэй вэб үзэж байгаа бол үүнээс ч олон хуудас руу хандах боломжтой. Харин том хэмжээтэй зураг, бичлэгтэй хуудсанд хандаж байгаа бол арай цөөн вэб үзнэ гэсэн үг юм.
  • 1GB датагаар 1.500.000 WhatsApp мессеж илгээнэ
WhatsApp-ийн мессежийг ашиглах үед маш бага дата зарцуулдаг. 1GB дата эрхээр 1.5 сая мессеж илгээх боломжтой. Видео, зураг илгээж байгаа тохиолдолд текст илэрхийлэл явуулахаас арай их хэмжээний дата ашигладаг.
  • 1GB датагаар 4000 зураг upload хийх боломжтой
Instagram, Pinterest, Facebook, Twitter болон хувийн блог гэх мэт сошиал сайтуудад 4000 ба түүнээс ч олон зураг оруулах боломжтой. Жи-Мобайлын хэрэглэгчид Facebook, Twitter хуудсуудыг төлбөргүй ашигладаг учраас зураг оруулах болон бичлэг үзэхэд таны данснаас дата унахгүй. Мөн Facebook messenger, Page manager зэрэг Facebook-ийн дагуул аппликейшнуудыг үнэ төлбөргүй ашигладаг.
  • 1GB датагаар 10000 и-мэйл илгээх боломжтой
Та 10000 ширхэг и-мэйлийг 1GB датагаар илгээнэ. Тухайн и-мэйлын агуулж байгаа зураг, файлын хэмжээгээр дата зарцуулдаг гэдгийг анхаараарай.
  • 1GB датагаар Youtube-ээс 310 минут бичлэг үзэх боломжтой
1GB дата эрхээр YOUTUBE-ээс 5 орчим цагийн бичлэг үзнэ. Энэ нь 70 орчим видеог дахин тоглуулах боломжтой гэсэн үг юм. Хэрэв таны үзэж байгаа бичлэг өндөр чанартай байвал илүү их дата унана. Тиймээс бичлэг үзэхдээ нягтаршлыг нь шалгаж байх хэрэгтэй.
  • 1GB датагаар 160 дуу татах боломжтой
Интернетээс дуу сонссоны хэрэггүй. Үүний оронд тухайн дуугаа татаж аваарай. Учир нь сонсох болон татахад адил хэмжээний дата унадаг. 1GB дата эрхээр 10 цаг зогсолтгүйгээр 160 дуу сонсох боломжтой. Spotify болон Nokia mix radio зэрэг аппиликейшнууд нь танд хязгааргүйгээр сонсох боломжийг олгодог. /Эхийг lowdown.carphonewarehouse.com сайтаас /