ICT AWARDS 2016

          Үүрэн холбооны Үндэсний оператор Жи-Мобайл компани ICT Awards 2016 үзэсгэлэнгийн “Шилдэг үйлчилгээ” шагналыг “Хөдөөгийн дэд бүтцийн үйлчилгээ”-гээрээ авлаа.
Бид Монгол улсын харилцаа холбооны салбарт шинэлэг чанартай үйлчилгээ, хямд тариф гэх мэт олон зүйлийн анхдагч, манлайлагч байсаар ирснээс гадна Үндэсний хэмжээний Холбооны дэд бүтцийг хөгжүүлэх ажилд ихээхэн хувь нэмрээ оруулсан юм.
Манай компани орон нутагт дамжуулах систем байгуулахдаа 2-3 оператор компанийн тоног төхөөрөмж багтахуйц байр, 3-4 талтай 10м-с доошгүй, цамхаг дээр нь 6-12 антенн багтахуйц тавцан барьдаг ба өргөн зурвасын радио релейний дамжуулах байгуулдаг. Энэ нь дэд бүтэц байгуулах боломжгүй ч шилэн кабель хүрээгүй боловч малчид тариаланчид олноор амьдардаг, жуулчдын аялалын маршрутад багтдаг бүс нутгуудад үйлчилгээгээ хүргэх хүсэлтэй бусад компаниудад маш их дэмжлэг болдог билээ.