Дэлхийн брэндийг Жи-Мобайлаас...

          Самсунг брэндийн ухаалаг утасны хамгийн сүүлийн үеийн загвар S7, A3, J1, J5, утаснуудыг Жи-Мобайлын салбаруудаас худалдан аваарай.
2015 оноос хойш худалдаанд гарсан Самсунг брэндийн утаснуудын үндсэн үзүүлэлт эрс өссөн. Дэлгэцийн чанар, камерын үзүүлэлт, утасны багтаамж, үйлдлийн систем, загвар зэрэг олон үзүүлэлтээрээ хэрэглэгчийн таашаалд бүрэн нийцсэн юм.
Жи-Мобайлын салбараар худалдаалж буй Самсунгийн 4 төрлийн утас нь 2 симтэй. 2 симтэй гар утасны нэг чухал үзүүлэлт нь батарейны хүчин чадал байдаг. Учир нь 2 сүлжээг зэрэг хайдаг учраас энгийн утаснаас батарей зарцуулалт илүү өндөр байдаг. Тэгвэл энэхүү асуудлыг бүрэн шийдсэн нь S7 утасны 3000mAh батарейнаас харагдаж байна. Энэ нь идэвхтэй горимд 22 цаг, хүлээлгийн горимд 62 цаг ашиглана гэсэн үг юм.
Мөн 5-13MP өндөр хүчин чадал бүхий камертай, 4.5-5.1 инчийн дэлгэцтэй, өөр дээрээ 4-32GB хүртэл багтаамжтай ба нэмэлтээр 128-256GB багтаамжтай SD карт хийж ашиглах боломжтой. А3 болон S7 загварын гар утаснууд нь 4G LTE сүлжээг дэмжин ажилдгаараа давуу талтай юм.
Үнийн хувьд J1 загвар 220 000₮, J5 загвар 390 000₮, А3 загвар 590 000₮, S7 загвар 1 500 000₮-өөр худалдаалагдаж байна. Утасны дэлгэрэнгүй үзүүлэлттэй танилцах бол энд дарна уу.