“WELCOME TO MONGOLIA”

Жи-Мобайл компани Монгол оронд аялал жуулчлал, албан ажлаар түр хугацаанд ирсэн гадаадын иргэдэд зориулан “Welcome to Mongolia” Travel sim карт үйлчилгээг шинээр худалдаанд гаргалаа.
Энэхүү үйлчилгээ нь 7-30 хоногийн яриа, интернетийн эрхтэй, 2GB, 5GB, 10GB, ХЯЗГААРГҮЙ ДАТА багц болон бусад сүлжээнд ярих нэгжтэйгээс гадна ОУ-ын ярианы 009 гарцыг ашиглан олон улсад хамгийн хямд тарифаар ярих боломжийг олгох юм.
Хэрэглэгч та бүхэн эх орныг тань зорин ирсэн ажлын түнш, найз нөхөддөө Монгол орныг хамарсан хамгийн өргөн сүлжээтэй, хөдөлгөөнт интернетийн өндөр хурдтай Үндэсний операторын энэхүү үйлчилгээг санал болгоорой. “Welcome to Mongolia” Travel sim картын үйлчилгээг бүх салбараас авах боломжтой юм.

Эх орныг минь зорин ирсэн хүн бүрийн үйлс нь бүтэмжтэй байж, өнгөрүүлэх цаг, мөч бүр гайхалтай байг.