САЙН МЭДЭЭ

          Үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайл ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алс хязгаар Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламжийн гараа сунгалаа.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал гэдгийн адил алс хязгаар нутагт хүнд нөхцөлд байгаа Өлгийчүүддээ хоол хүнс болон бараа материалын тусламжийг хүргэн багахан ч болов тус болохыг хичээлээ. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай. БИД МОНГОЛЧУУД...