Оюутан нас хөтөлбөр эхэллээ

Монгол орныхоо ирээдүй болсон оюунлаг залуусынхаа сурах их үйлсийг дэмжин Үндэсний оператор Жи-Мобайл компаниас ОЮУТАН НАС хөтөлбөрөө зарлаж байна.
Сайхан Монгол орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахаар сурч боловсорч буй оюутан танд зориулан хамгийн чухал хэрэглээ болох интернет үйлчилгээг хамгийн хямдаар ХЯЗГААРГҮЙ ашиглах боломжийг олгож байна.
Оюутан та тус хөтөлбөрт хамрагдсанаар: Бүтэн сарын турш ашиглах ХЯЗГААРГҮЙ дата багцыг 2016-2017 оны хичээлийн жилийг дуустал 40% хөнгөлөлттэй үнээр буюу 15.000₮-өөр авах боломжтой. Мөн сарын хязгааргүй дата багц болон 1000 нэгжтэй шинэ дугаарыг ердөө 15.000₮-өөр худалдан авах шинэ дугаарын урамшуулал 2016.12.31-ийг дуустал үргэлжилнэ.
Хэрвээ та хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл өөрт ойр байрлах Жи-Мобайлын салбарт сургуулийн тодорхойлолт болон цахим иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлээрэй.
Тус хөтөлбөрт бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн дугаараасаа 500 дугаарт 30Day гэсэн утгыг илгээн багцаа идэвхжүүлээрэй. Дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах Монгол залуусаа дэмжье.