Жимобайл ХХК нь Мэдээлэл технологийн салбарт 14 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, Монгол орны нийт нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан дэд бүтэц, сүлжээний бүтээн байгуулалтыг амжилттай хийж гүйцэтгэн, хэрэглэгчиддээ найдвартай, шинэлэг үйлчилгээг хүргэх эрхэм зорилготой ажилласаар ирлээ.
Мэдээлэл технологийн салбарын хөгжил, шинэчлэлт минут, секундээр хэмжигдэж түүнийг дагаад хэрэглэгчдийн маань харилцаа холбооны хэрэгцээ шаардлага ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймдээ ч бид Монголд анх удаа сүлжээндээ үнэгүй ярих үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн ба түүнчлэн дата үйлчилгээ, хэрэглээндээ тохируулан сонгох боломжтой хязгааргүй дата бүхий дараа төлбөрт үйлчилгээг Монгол хүний хөгжил, аж байдалд нийцүүлэн хамгийн чанартай, хэрэглээнд нийцсэн бөгөөд, хямд тарифтайгаар хэрэглэгчиддээ санал болгосоор ирсэн билээ.
Өнгөрсөн 14 жилийн хугацаанд бид Мэдээлэл технологийн салбарын хөгжилд эерэг өөрчлөлт оруулсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан цөөнгүй олныг хэрэгжүүлж ирсэн. Алслагдсан сум суурин газарт амьдран суугаа малчны хотонд яриа болон интернетийн сүлжээг хамгийн анх хүргэж дэлхий дахинтай холбох гүүрийг бий болгож ажилласан нь эдгээрийн тод жишээ юм.
Жимобайлчууд бид дижитал эрин үеийн өөрчлөлтөд хэзээд бэлэн байж, хэрэглэгчдийнхээ харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг ханган ажиллахын тулд монгол инженерүүдийн ур ухаан, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг цогцлоон Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж, хэрэглэгчиддээ шинэ технологид суурилсан чанартай үйлчилгээ, илүү олон боломжуудыг бий болгон ажиллах болно гэдэгт итгэлтэй байна.
Бидэнтэй хамт байдаг үнэнч хэрэглэгч, хамтран ажиллагч, харилцагч та бүхэндээ Монгол улсад орчин цагийн мэдээлэл технологийн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Хүндэтгэсэн,
Жимобайл ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Садивын Баярсайхан
Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан алслагдсан сум суурин газрыг холбоожуулах ажлын хүрээнд “Жимобайл” ХХК нь богино хугацаанд Монгол улсад хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа, холбооны дэд бүтцийг Монгол хүний гараар бий болгон, техник технологийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сүлжээний нээлтээ хийж, анхны хэрэглэгчиддээ үйлчилж эхэлсэн билээ.
Тус компани нь үүрэн холбооны зах зээл дээрх 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай анхны аж ахуйн нэгж юм.
“Жимобайл” ХХК нь 3Жи /3G/ буюу үүрэн холбооны 3 дугаар үеийн CDMA2000 1x/EV-DO, DC-HSPA+ 3.99G технологи дээр суурилсан харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байсан бол 2017 оноос эхлэн мэдээлэл холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн 4G LTE технологийг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ дэлхий дахины технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, орчин үеийн ухаалаг гар утас, таблет төхөөрөмж ашиглан интернетэд 75mbps хүртэл өндөр хурдаар холбогдох таатай боломжийг нээж өгсөн билээ.
“Жимобайл” ХХК нь өнөөдрийн байдлаар 21 аймгийн 320 орчим сум суурин газарт сүлжээгээ хүргэн 500,000 гаруй хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн 4G LTE технологи болон 3Жи /3G/ буюу үүрэн холбооны 3 дугаар үеийн CDMA2000 1x/EV-DO, DC-HSPA+ 3.99G технологид суурилан харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж байна.Бид өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тулгуурлаад зогсохгүй үүрэн холбооны салбарт шинэ өнгө төрх болон онцгой боломжуудыг бий болгосон олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсэн.
Үүнээс дурьдвал:
“Жимобайл” ХХК нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий дадлага туршлагатай ажилтан, инженер, менежментийн багаас бүрдсэн нийт 8 газар 20 алба, хэлтсийн бүтэц зохион байгуулалттайгаар Улаанбаатар хотод 32, хөдөө орон нутагт 33 салбар, 6000 гаруй гэрээт борлуулагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА