Дугаарын идэвхтэй хугацаа дууссанаас хойш 14 хоногт багтаан хоногтой цэнэглэгч картаар цэнэглэж хугацаагаа сунгах боломжтой. 14 хоног дууссанаас хойш 60 хоног дугаар тань хадгалагдана. 61 дэх хоногоос дугаар устаж систем дээр шинээр үүснэ.
Гар утаснаасаа интернетэд холбогдсон үед систем дээр тодорхой хэмжээний нэгжийг урьдчилан нөөцөлдөг ба тухайн үед дансаа шалгахад нэгж хасагдсан харагддаг. Тиймээс интернет холболтоо салгасны дараагаар дансаа шалгана уу.
Нэгжийн зээл үйлчилгээнд 1000, 3000, 5000 нэгжийг зээлэх боломжтой ба зээлсэн нэгжээ бусдад шилжүүлэх боломжтой.
Хэрэв таны ашиглаж буй утас “Видео Дуудлага” дэмждэг бол та Жи-Мобайлын сүлжээнд хамгийн хямд тарифаар дүрс дүрсээ харж ярих боломжтой. Видео дуудлагын 1 минутын тариф нь таны ашиглаж байгаа үйлчилгээнээс хамааран энгийн ярианы тарифаар бодогдоно. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол сонгосон багцаасаа хамаарч 0₮, 55₮-өөр дуудлага хийнэ. Видео дуудлага хийхэд таны утас интернет холболттой байх шаардлагагүй ба харин 3,99Жи сүлжээ орсон бүсэд байх шаардлагатай юм.
CDMA 450 сүлжээний утас ашигладаг хэрэглэгч ухаалаг утас ашиглахын тулд сим картаа 3Жи сим картаар солиулах шаардлагатай.Сүлжээний хамрах хүрээг энд харах боломжтой
Жи-Мобайлын хэрэглэгчид дээрх сайтуудруу үнэгүй хандах эрхтэй. Харин тесктэн мэдээллээс бусад мэдээлэл үзэж байгаа тохиолдолд нэгж болон дата хасагдана.
Улаанбаатар хот болон Орон нутаг дахь Жи-Мобайлын үйлчилгээний салбаруудаас бэлэн мөнгөөр болон зээлийн гэрээгээр авах боломжтой. Хэрэв зээлийн гэрээгээр авах бол барьцаа, урьдчилгаа төлбөрт төлөхгүйгээр ердөө эхний сарын интернетийн төлбөр болох 20000₮-ийг төлөөд авах боломжтой.
2GB дата хэрэглээг задгай тарифаар буюу 1Kb=0.02₮- өөр тооцвол 41934₮ болно. Харин 2GB дата багц худалдан авбал 12000₮ болно. Тиймээс багц сонгон хэрэглэвэл илүү ашигтай.
Сүлжээний хамрах хүрээг энд харах боломжтой.Мөн 98102000 тусгай дугаарын утсанд холбогдон байршилаа хэлж тухайн бүс нутагт интернет ашиглах боломжтой эсэхийг шалгуулж болно.
Хэрэглэгч төлбөрөө 2 янзаар шалгах боломжтой. Сар бүрийн 08-ны өдрөөс хойш 310 дугаарт G үсэг илгээн тухайн сарын хэрэглээгээ, В үсэг илгээн өмнөх сарын төлбөр болон нийт төлбөр зохих дүнгийн үлдэгдлийг шалгана. Дата хэрэглээгээ 236 дугаарт D үсэг илгээн шалгана.