Жимобайл компанийн орон даяар үүсгэсэн харилцаа холбооны дэд бүтэц, техник технологийн давуу талыг ашиглан өндөр хурдны шилэн кабелийн интернет үйлчилгээг үзүүлж байна. Манай үйлчилгээ нь хэрэглэгчдийн тоо, ачааллаас хамааран багасддаггүй, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд илүү хурдтай найдвартай интернетийг хямд үнээр авах боломжийг танд санал болгож байна.

    ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • Жимобайл ХХК-ийн үндсэн дэд бүтэц дээр тулгуурласан
  • Сүлжээний хамрах хүрээ Улаанбаатарх хот төдийгүй орон нутагт өргөн тархсан
  • Dedicated Shared хурдны өргөн сонголт
  • Сарын хураамж тус бүр дээр төлбөрийн уян хатан нөхцөл
  • Өдөр шөнийн хэрэглээний болон хурдны хязгааргүй
  • Чадварлаг техникийн баг
  • Дотоод хандалт хурдны хязгааргүй
  • Google , Youtube , Facebook хурдны хязгааргүй
  • Техникийн тусламж 24 цагийн турш
  • Хэрэглээний хяналтыг хийх боломжтой

Албан байгууллагын салбар нэгжүүд болон хамтран ажиллагч байгууллагуудын хооронд шилэн кабелиар болон үүрэн холбооны технологиор хувийн дотоод сүлжээ буюу VPN байгуулснаар 24 цагийн турш онлайнаар холбогдож, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай дамжуулах боломжтой. VPN сүлжээнд холбогдсоноор мэдээллийн хамгаалалт аюулгүй байдал бүрэн хангагдах бөгөөд тухайн байгууллагын онцлогт тохируулан гэрээний нөхцлийг харилцан тохиролцоно.

    ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • Жимобайл ХХК-ийн үндсэн дэд бүтэц дээр тулгуурласан
  • Сүлжээний хамрах хүрээ Улаанбаатарх хот төдийгүй орон нутагт өргөн тархсан
  • Чадварлаг техникийн баг
  • Сарын хураамж тус бүр дээр төлбөрийн уян хатан нөхцөл
  • Техникийн тусламж 24 цагийн турш

Дата төвийн үндсэн үйлчилгээ нь хэрэглэгчийн сервер төхөөрөмжийг олон улсын стандартад нийцсэн байр талбай, орчин, сүлжээ, цахилгаан тэжээл тэдгээрийн нөөц холболт бүхий зориулалтын өрөө талбайд байршуулах мөн түүний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах үйлчилгээ юм. 

IP78 үйлчилгээ нь албан байгууллагуудад зориулсан 78хх-хххх дугаарлалт бүхий IP суурин утасны үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээний тусламжтайгаар байгууллагын дотуур холбоо зохион байгуулах, автомат хариулагч тохируулах зэрэг нэмэлт боломжуудыг агуулсан үйлчилгээ юм. Тус үйлчилгээ нь шилэн кабелийн сүлжээ нэвтэрсэн газарт ашиглах боломжтой.

    ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • Суурин хэрэглээний хямд тариф
  • IP, SIP технологи
  • Байгууллагын дотоод холбооны цогц шийдэл

Албан байгууллагын салбар , нэгжүүд болон хамтран ажиллагч байгууллагуудын хооронд шилэн кабелийн шөрмөс гаргаж онлайн холболт үүсгэнэ. Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохирсон төгсгөлийн төхөөрөмж байрлуулж тухайн төхөөрөмжийнхөө хүчин чадлаар үйлчилгээ авах боломжтой.

Өндөр хурд, өргөн сүлжээ, найдвартай байдал, хурдан шуурхай үйлчилгээ, телефон сүлжээнээс үл хамаарах ажиллагаа, шилжүүлэн суурилуулахад хялбар, нэг антеннаас бүх үйлчилгээг авах боломжтой.

Хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, сүлжээний найдвартай байдлыг тасралтгүй хангах зохион байгуулалт .

    ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • Харьцангуй бага зардлаар интернетийн хэрэгцээгээ хангах боломж
  • Харилцан ашигтай, уян хатан хамтын ажиллагаа

Байгууллага хариуцсан менежерүүдэд хандан, хүсэлтээ илгээж, хэрэглэгч болох боломжтой.
ХОЛБОО БАРИХ
Утас: 97004777 97003888 97009099 97007770 /Даваа - Баасан: 09:00 - 18:00/

Танай байгууллагад зориулан яриа, мессеж, датаг хослуулсан байдлаар багцууд санал болгох бөгөөд эдгээр багцууд нь сарын суурь хураамжид дагалдах яриа, дата эрх өндөр учраас Байгууллагын хэрэглэгчдэд сар бүр бодит хөнгөлөлтийг эдлэх, төлж байгаатайгаа харьцуулахад илүү их хэрэглэх боломжийг олгодог давуу талтай.

Байгууллагаараа урьдчилсан төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулснаар дараах давуу талуудтай. Байгууллагад ирэх давуу тал:

  • Байгууллагын зүгээс ажилчиддаа олгодог лимитэндээ тааруулан үүрэн холбооны үйлчилгээг авч өгөх боломжтой
  • Лимитгүй ажилчиддаа хөнгөлөлттэй үнээр үүрэн холбооны үйлчилгээг ашиглах боломжийг олгож, ажилтандаа дэмжлэг үзүүлэх боломжтой
  • Байгууллагын гэрээнд заасан хөнгөлөлттэй үнэ тарифаар үйлчилгээ авч үүрэн холбооны зардлаа хэмнэх
  • Гэр бүлийнхнийхээ 2-3 дугаарыг байгууллагын гэрээнд бүртгүүлж, нэгдсэн захиалгад оруулж үйлчилгээ авснаар Байгууллагын хөнгөлөлттэй үнэ, тарифаар үйлчилгээ ашиглан өрхийн үүрэн холбооны зардлаа хэмнэх

Жимобайлын үйлчилгээг сонгон ашиглахаар гэрээ байгуулж, ухаалаг утсаа мөн худалдан авах сонирхолтой байгууллагын ажилчидын хэрэгцээнд зориулж дараах төрлийн гар утсыг дараа төлбөрт үйлчилгээтэй хослуулан ашиглах эсвэл урьдчилсан төлбөрт үйлчилгээний багцаар нь урьдчилгаа төлбөргүй, хүүгүй зээлээр авах боломжийг санал болгож байна. Жимобайл ХХК нь дэлхийн брэнд гар утсыг үйлдвэрлэгч Аpple, Samsung, Hisense зэрэг компаниудтай хамтран ажилладаг бөгөөд одоогоор iPhone-X, iPhone-7, iPhone-7 PLUS, SAMSUNG-н шинэ загварын гар утсуудыг худалдаалж байна.

Жимобайл ХХК-ийн Монгол орон даяар тархсан сүлжээний өргөн зурвасыг ашиглан та бизнестээ дараа боломж давуу талыг олох боломжтой . Онцлог давуу тал: WCDMA /3.99G/, 4G LTE сүлжээ хоорондоо автоматаар шилжин ажиллах: Дээрх технологийн дэмждэг бүх төрлийн поссын машинд ажиллах бололмжтой .

Мессеж центр үйлчилгээ нь яаралтай хурал цуглаан, арга хэмжээ зэргийг байгууллагын нийт ажилчиддаа эсвэл бүлэг ажилчдад нэгэн зэрэг мессежээр мэдээлэл хүргэх боломжийг олгодог нэмэлт үйлчилгээ юм.

Байгууллага хариуцсан менежерүүдэд хандан, хүсэлтээ илгээж, хэрэглэгч болох боломжтой.
ХОЛБОО БАРИХ
Утас:93104040 /Даваа - Баасан: 09:00 - 18:00/

Онлайн туслах