ТОП 100 аж ахуйн нэгж

      Манай компани Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр шалгаруулдаг “ТОП 100 аж ахуйн нэгж”-ээр энэ жил ахин шалгарлаа.

     Бид өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод, Дархан, Эрдэнэт хотууд, 21 аймгийн төв, 130 орчим сумдад болон томоохон боомтуудад 3,99G сүлжээгээ нэвтрүүлж, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг 2G, 3,99G сүлжээгээр холбоожуулсан.
     Өнгөрөгч 2017 онд 10 жилийнхээ ойг тохиолдуулан үүрэн холбооны 4G LTE технологийн илүү хурдан, чанартай сүлжээгээ Улаанбаатар хотод нэвтрүүлэн хэрэглэгчиддээ 4G LTE технологийг ашиглан 10 дахин илүү хурдаар интернетэд холбогдох боломжийг олгосон билээ.
     Монгол улсын өнцөг булан бүрт суугаа хэрэглэгчиддээ тасралтгүй, найдвартай сүлжээ, шинэлэг хэрэглээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээр зорин ажилладаг манай хамт олонтой, бидний хөгжил дэвшил, ололт амжилттай хамт байдаг Харилцагч, Хэрэглэгч Та бүхэндээ баярлалаа.

Онлайн туслах