-Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд
Жимобайл ХХК нь Дараа төлбөрт үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2021.09.15-ний өдрөөс эхлэн гэрээний доорх зүйл, заалтуудад өөрчлөлт оруулсан болохыг мэдэгдэж байна.
“Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”-ний заалт
9.2.1.Хэрэглэгч дугаар худалдан авсан өдрөөс хойш 2 сарын хугацаанд / хуанлийн/ дугаараа огт ашиглаагүй бол;
9.2.3.Дугаараа огт ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй эсхүл төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчийн дугаарыг 3 сар, (төлбөрийн улмаас хаагдсан сар тооцогдохгүй) 4 дэх сарын нэгэнд цуцална.
7.6.Хэрэглэгч 7.4-т заасан төлбөрийг нэхэмжилсэн сарын 20-ний өдрийн дотор үлдэгдэлгүй төлөх үүрэгтэй бөгөөд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хэрэглэгчийн дугаарыг оператор нь тухайн сарын 20-ний өдрөөс 25-ний өдрийн хооронд хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр дугаарын гарах яриа болон бусад үйлчилгээний эрхийг хязгаарлана. Үйлчилгээний эрхийг хязгаарлаагүй нь хэрэглэгчийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
7.7.Төлбөрийн улмаас гарах яриа болон бусад хэрэглээний эрхийг хаасан сар болон түүнээс хойш 3 сарын хугацаанд гарах ярианы эрх хаалттай байх ба дээрх хугацаанд хэрэглэгч гаднаас яриа, мессеж хүлээн авсан, нэмэлт үйлчилгээ ашигласан тохиолдолд сүлжээний холболт хийсэн гэж үзэн сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжилнэ.
-Мэдэгдэл
Жимобайл ХХК нь Дараа төлбөрт Enjoy үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан хязгааргүй 5GB нэмэлт дата багц авах нэмэлт шинэ боломжийг нэвтрүүлсэн ба тус нэмэлт үйлчилгээтэй холбогдуулан 2021.08.12-ний өдрөөс эхлэн доорх гэрээний зүйл, заалтуудад өөрчлөлт оруулсан болохыг мэдэгдэж байна.
Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний 6.2 болон 7.11-р заалт