Iphone X

Хэлбэр хийц, загвар дизайн, технологийн дэвшил, шинэчлэл гээд бүх л талаараа бусдаас өөр өвөрмөц бүтээл болж чадсан Ухаалаг гар утасны ирэх 10 жилийн түүхийн эхлэл гэж тодорхойлогдсон IPhoneX гар утсыг Жимобайлын салбаруудааc худалдан аваарай. 





 

1. Гадаад дизайн, түүний өөрчлөлт 
  • Нүүрний хэсэг бүхлээрээ дэлгэц болон шинэчлэгдсэн бөгөөд камер, яригч, микрофон зэрэг бүх хэсгүүдийг багтаасан жижигхэн хэсэг л үлдсэн. Home button, хурууны хээ мэдрэгчгүй болсон. 
  • Нүүр болон арын хэсэг нь зурагддагүй шилээр хийгдсэн ба бүх талаараа зурагддаггүй маш сайн чанарын ган хийцээр хүрээлэгдсэн. 
  • Хар ба мөнгөлөг саарал гэсэн 2 төрлийн өнгөний сонголттой. Ус тоосны дээд зэргийн хамгаалалттай.






 
2. Дэлгэц
  • Iphone ухаалаг утасны хувьд анх удаа уламжлалт биш өнгөний ялгарал тодрол сайтай OLED технологийн дэлгэцийг суурилуулсан. Үүнийгээ Super Rethina дэлгэц гэж онцолжээ.
  • 5.8 инчийн дэлгэц нь 2,436 x 1,125 цэгийн багтаамжтай бөгөөд 458ppi цэгийн нягтралтай, 1,000,000:1 контраст харьцаатай.







3. Face ID 
  • Home button товчлуургүй тул та дэлгэцийн хаа нэгтээ товшиход дэлгэц сэрж, Face ID  шинэ технологийн тусламжтайгаар утасны түгжээ тайлагдана. Өөрөөр хэлбэл та утсаа нээхийн тулд дэлгэц рүүгээ харахад л хангалттай.
  • Face ID технологи нь TrueDept технологийн мэдрэгчийн тусламжтайгаар таныг харанхуйд, гэрэлтэйд ямар ч байдлаар таних чадвартай.
  • Хурууны хээ мэдрэгч нь 50000 хүн тутамд 1 давхцах магадлалтай байсан бол Face ID нь ‎‎1 000 000 хүн тутамд 1 давхцах магадлалтай.







4. Амьд Эможи
  • TrueDept технологийн тусламжтай хүний нүүрний хувирлыг шууд боловсруулж, эможи дүрсийг таны эмоцоор боловсруулах чадвартай болсон.
  • Та өөрийн дуу хоолой, нүүрний хувирал агуулсан Аnimoji дүрсээр бусадтай харилцаж болох юм. 







5. Камер 
  • 12 Мегапикселийн хос камер нь өмнөх загвараасаа илүү том, хурдтай мэдрэгчүүдтэй, сайжирсан флаш гэрэлтэй болсон тул AR (Augmented Reality) хэрэглээг дэмждэг болсон байна. 
  • Анх удаа хос камер хоёул оптик дүрс тогтворжуулагчтай болсон байна.
  • Телефото дуран нь f/2.4 үзүүлэлттэй бол өргөн өнцгийн дуран нь f/1.8 үзүүлэлттэй.
  • Quad-LED True Tone флаш гэрэлтэй болсноор объектийн гэрэлтэлтийг хоёр дахин нэмэгдүүлжээ.







6.  A11 Bionic процессор
  • IPhone X шинэ гар утас нь 2 performance, 4 high-efficiency нийт 6 цөмтэй A11 Bionic процессортой, Advanced LTE сүлжээ дэмждэг, Bluetooth 5 стандартын утасгүй холбогчтой юм.
  • Оновчтой бүтэц, баттерейн шинэ дизайн нь iPhone 7-оос хоёр цаг илүү удаан ажиллах боломж олгожээ.


 

 

7. Утасгүй цэнэглэгч
  • Анх удаагаа утасгүй цэнэглэгчийг зах зээлд нэвтрүүлжээ. Энэхүү шинэ цэнэглэгч нь ирэх онд худалдаанд гарах юм.
  • Apple-ийн өөрийн үйлдвэрлэх цэнэглэгч нь нэг зэрэг iPhone, Apple Watch, AirPods (утасгүй чихэвч) зэргийг хамт цэнэглэж чадах ба цэнэглэх явцийн мэдээллийг iPhone-ний дэлгэцэн дээр нэгтгэж харуулдаг байх юм.

 

Онлайн туслах