ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ

ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ

Өнөөдөр Үндэсний оператор Жимобайл компаниас Дэлхий нийтэд дэгдээд буй шинэ коронавирус буюу COVID-19 халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа алба хаагчиддаа нэн чухал хэрэгцээ болох харилцаа холбооны хэрэглээг хариуцан ажиллахаар боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчид 21 аймгийн 330 гаруй сум, суурин газарт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Жимобайлын сүлжээг ашиглан ажиллаж байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс энэхүү тусламжийг санаачлан хүргүүллээ.


Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө эрсдэлийн эсрэг тэмцэж байгаа нийт Онцгой байдал болон цагдаа, эмч, мэргэжлийн хяналтын бие бүрэлдэхүүнд НИЙТ ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ӨМНӨӨС гүн талархал илэрхийлье.

Энэхүү хандивт ЖИМОБАЙЛЫН БҮХ ХЭРЭГЛЭГЧИД багтсан гэдгийг дуулгахад таатай байна.

УУЛЗАЖ БИШ УТСААРАА АЖЛАА АМЖУУЛЖ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

 

 

<