ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО, ЖИМОБАЙЛ ХХК ТҮҮХЭН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО, ЖИМОБАЙЛ ХХК ТҮҮХЭН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ


Үндэсний оператор Жимобайл компани нь 2018 оноос эхлэн СПОРТЫГ ДЭМЖИГЧ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монголын Жүдо бөхийн холбоо, Монголын Жюү-Жицү бөхийн холбоо, Монголын хөл бөмбөгийн холбоо болон Оюутны сагсан бөмбөгийн холбоо, Монголын Туялзуур сэлэмний холбоо гэх мэт маш олон төрлийн спортуудтай хамтран ажиллаж, баг тамирчдаа дэмжиж ажилласаар ирсэн билээ. 
Мөн энэ оны 2-р сард БСШУСЯ болон Биеийн тамир спортын газар, Монгол улсын шигшээ багийн тамирчидтай хамтын ажиллагааг эхлүүлж Улсын шигшээ багийн 182 тамирчинд 2020 оныг дуустал харилцаа холбооны хэрэглээгээр бүрэн хангах ажлыг санаачлан зохион байгуулсан. 
 
Эдгээр ажлын үргэлжлэл болгон өнөөдөр Монголын Жүдо бөхийн холбоотой түүхэн гэрээг байгууллаа. Жимобайл компани нь 2018 оноос эхлэн сүүлийн жилүүдэд СПОРТЫГ ДЭМЖИГЧ хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн томоохон арга хэмжээний нэг нь энэхүү хамтран ажиллах гэрээ юм.


  Уг гэрээгээр Жимобайл компани нь Монголын Жүдо бөхийн холбоо болон жүдогийн спортыг дэмжигч хүн бүрт зориулан дараа төлбөрт Enjoy үйлчилгээний 8300**** дугаарлалтыг албан ёсоор ЖҮДО ДЭМЖИГЧДИЙН ДУГААР болгон зарлалаа.
Ингэснээр Дараа төлбөрт Enjoy үйлчилгээний 8300 дугаарлалтыг ашиглаж байгаа хэрэглэгчдийн сарын суурь хураамжийн 10%-тай тэнцэх хэмжээний үнийн дүн бүхий ивээн тэтгэлгийг Монголын Жүдо бөхийн холбоонд 2 жилийн хугацаанд хандивлан дэмжиж ажиллахаар боллоо.
 
Түүнчлэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын Жүдо бөхийн спортод хайртай, үнэнч дэмжигч хэн бүхэн Enjoy үйлчилгээний  ЖҮДО ДЭМЖИГЧ дугаарыг ашиглан хайртай спортдоо өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан бодит дэмжлэг үзүүлэх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.
 
Жимобайл компанийн зүгээс энэхүү үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн бусад төрлийн спорт холбоодтой хамтран ажиллаж баг тамирчдаа дэмжихэд бэлэн байгаа бөгөөд түүгээр дамжуулан Монголынхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг сонгож ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээрэй хэмээн уриаллаа. 
 
Спортыг дэмжигч Жимобайл
 

 

 

<