ENJOY KIDS БАГЦ ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ

ENJOY KIDS БАГЦ ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ

Дараа төлбөрт Enjoy үйлчилгээнд хүүхэд багачуудад зориулсан Enjoy Kids багц шинээр нэмэгдлээ.
Та 5000А болон 5000Б гэсэн 2 төрлийн багцаас сонголтоо хийж хайртай бяцхан үрстэйгээ хором бүрийн хамтдаа өнгөрүүлээрэй.


Enjoy Kids багцыг ашигласнаар та хаана ч байсан өөрийн хүүхдүүддээ анхаарал тавьж холбоотой байх боломжийг олгох юм.
Enjoy Kids багц нь барьцаа болон бүртгэлийн хураамжгүй бөгөөд бяцхан хэрэглэгч нарт тохирсон хямд хэрэглээтэй. Шинэ багцыг зөвхөн дараа төлбөрт Enjoy үйлчилгээний хэрэглэгч дээр үүсгэх боломжтой тул та бүхэнд дараах дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

НЭМЭЛТ НӨХЦӨЛ:

Ø  Толгой дугаар гэдэгт “Enjoy kids” багцтай, 6-16 насны хүүхдийн ашиглах дугаарын төлбөрийг хариуцах хэрэглэгчийн дугаарыг ойлгоно. Энэхүү толгой дугаар нь Жимобайлын дараа төлбөрт үйлчилгээний “Enjoy” багцтай байна. 
Ø  Гишүүн дугаар гэдэгт “Enjoy kids” багцыг ашиглан, хэрэглээ хийх хүүхдийн дугаарыг ойлгоно. 
Ø  Нэг хүүхдэд “Enjoy kids” багцын зөвхөн нэг дугаар олгоно. 
Ø  Толгой хэрэглэгч өөрийн бичиг баримтыг хүүхдийн төрсний гэрчилгээний хамт үйлчилгээний салбарт авч ирэн үйлчилгээ үзүүлэх баримтыг бөглөн шинэ дугаар авна. 
Ø  Толгой хэрэглэгчийн дугаарын сарын хэрэглээг хязгаарлах дүн гишүүн хэрэглэгч тутам тухайн гишүүн хэрэглэгчийн сарын хэрэглээг хязгаарлах дүнгээр нэмэгдэнэ.
Ø  Сар бүр гишүүн дугаарын төлбөр толгой дугаарын төлбөр дээр нэмэгдэж бодогдох ба дугаарын төлөв толгой дугаарын төлөвтэй ижил байна.
Ø  Гишүүн дугаар нь зөвхөн “Enjoy kids” багц дотроо шилжих боломжтой. 
Ø  Гишүүн дугаартай холбоотой үйлчилгээг толгой хэрэглэгчээр дамжуулан авах эрхтэй байна.
Ø  Дараа төлбөрт үйлчилгээний бусад нөхцөлүүд толгой дугаарын хэрэглэгчтэй  байгуулсан "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ"-ний дагуу зохицуулагдана.
 






 

 

<