ЗАСАЛ НОМОО ЗАЙНААС УНШУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

ЗАСАЛ НОМОО ЗАЙНААС УНШУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

XVII жарны Цөөвөр хэмээх цагаагчин ТӨМӨР ҮХЭР жилтэй золгож буй энэ цаг үед Жимобайл компани "Эрдэнэзуу хийд"-тэй хамтран хэрэглэгчиддээ ирж буй жилийн Засал номоо зайнаас хийх боломжийг олгож байна.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байгаа энэ цаг үед Жимобайлын бүх хэрэглэгчид "388" тусгай дугаарт [Төрсөн он, Жил, Хүйс]-ийн мэдээллээ мессежээр илгээн тухайн жилийн суудал, мөр гаргах болон засал номуудын мэдээллээ нэг дороос авах боломжтой боллоо.
Мөн та 388 тусгай дугаарт залган танд илгээгдсэн засал номын 2 оронтой кодыг оруулж гар утсаа ашиглан  Төмөр Үхэр жилийн заслаа зайнаас хийлгээрэй.

Гадуур гаралгүй гар утсаараа заслаа хийлгэн, очиж биш онлайнаар золгоё. 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.