Жи-Интернетфон үйлчилгээ нь эх дэлхийн хаанаас ч Монгол орны үүрэн болон суурин холбооны бүх дугаарт хамгийн хямд тариф болох сүлжээндээ 0 төгрөг бусад сүлжээнд 50-хан төгрөгөөр дуудлага хийх урьдчилсан төлбөрт үйлчилгээний интернет хувилбар юм.
Тус үйлчилгээг ухаалаг утсанд Gphone аппликейшн суулгаснаар илүү хялбараар ашиглах боломжтой.
Gphone аппликейшн ашигласнаар:
- Дуудлага хийж, хүлээн авах
- Мессеж бичиж, хүлээн авах
- Үйлчилгээний нөхцөл шалгах
- Нэгж болон мессеж багц худалдан авах
- Үйлчилгээний хугацаа, нэгжийн үлдэгдэл, мессеж багцын үлдэгдэл шалгах зэрэг олон давуу талтай.
Хэрвээ та гадаадад явахаар төлөвлөсөн бол Жи-Интернетфон дугаарыг үйлчилгээний бүх салбаруудаас худалдан авах боломжтой бөгөөд Онлайн салбараас худалдан авахыг хүсвэл
энд дарж авна уу.
Мөн Аэрмаркет болон Эйр Экспэрт трейвэл компаниудаас нислэгийн тийз худалдан аваад сүлжээндээ 0 төгрөг, бусад сүлжээнд 50 төгрөгөөр ярих, 1000 нэгжтэй дугаарыг бэлгэнд аваарай.
Та аян замдаа сайн аваарай.
Үүрэн холбооны Үндэсний Оператор Жимобайл