.png)
Дараа болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ярих дугаарынхаа урд 404 тусгай дугаарыг оруулан дуудлага хийж, дуудлага хүлээн авч буй хэрэглэгчээр тухайн дуудлагын төлбөрийг төлүүлэх “Одтой дуудлага” үйлчилгээг нэвтрүүллээ.
Үйлчилгээний тариф 1 минут - 70₮
“Одтой дуудлага” үйлчилгээг ашиглах заавар:
404 ( Тусгай дугаар) + 98** **** (Дуудлага хүлээн авагчийн дугаар)
“Одтой дуудлага” үйлчилгээний нөхцөл:
- “Одтой дуудлага” хийсэн хэрэглэгчийн төлбөрт тухайн ярианы төлбөр тооцогдохгүй.
- “Одтой дуудлагa”-ыг хүлээн авч буй хэрэглэгч үйлчилгээний хүсэлт(автомат заавар)-ийг бүрэн сонсож, төлөхийг зөвшөөрсөн тохиолдолд яриа хийгдэнэ.
- Дараа төлбөрт хэрэглэгч одтой дуудлага хүлээн авсан тохиолдолд төлбөр нь задгай хэрэглээгээр тооцогдоно.
- Жи-Интернетфон үйлчилгээний хэрэглэгчид одтой дуудлага хүлээн авах, хүсэлт гаргах боломжгүй.
Үүрэн холбооны Үндэсний Оператор Жимобайл